Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2019-11-17

 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:


Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн болон өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

 

Өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарснаас халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж,  хээр гадаа осгож, хөлдөх эрсдэлтэйг онцгойлон анхааруулж байна.

 

2019 оны 11 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх:

 

 Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, баруун аймгуудын зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Өчигдрөөс хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул,Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,зарм үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Өчигдрөөс хүйтний эрч чангарч 19-21 градус хүйтэн байна. 

 

Shuud.mn
Сонин хачин