Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна
11-18

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 

2019 оны 11 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 16-21 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүйСалхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 15-17 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин