Оросуудыг орилуулж, америкуудыг айлгасан охид
2019-11-18

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ амралтын өдрүүдэд Японы Нарита хотод боллоо. 18 дахь удаагийн тэмцээнд Япон, Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны баг өрсөлдснөөс манай тамирчид дөрөвдүгээр байрт оров. Дэлхийн цомын тэмцээнд нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан Монголын шигшээ баг “В” хэсэгт хойд хөрш ОХУ-ыг 6:4-өөр ялж, АНУ-д 4:6-гаар ялагдаж хэсэгтээ хоёрдугаар байрыг эзлэв. Бүрэлдэхүүнийхээ тэн хагаст цоо шинэ залуусыг багтаасан манай багийн хувьд энэ нь боломжийн үр байлаа. Ялангуяа энэ оны ДАШТ-д багаараа хоёрт орсон ОХУ, гуравт шалгарсан АНУ-ын багтай тулсныг тооцох хэрэгтэй.

 

 

Оросын баг ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл, АНУ нь гурван алтан медаль хүртсэн. Хүрэл медалийн төлөөх барилдааныг Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга хүчирхэг бүрэлдэхүүнтэй БНХАУ-ын шигшээ багтай хийв. Нанхиадын баг манай багийг 3:7-гоор ялж шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм. Өмнөд хөршийн эсрэг манай бөхчүүдээс ОУХМ Б.Болортуяа, Э.Гантуяа, Ө.Пүрэвсүрэн нар ялалт байгууллаа.

 

Ялангуяа “Нурсултан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа “цол дагаж бяр” гэдэгчлэн Наритад гурван барилдаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулав. Бүр Нурсултаны алтан медальт Жакарра Винчестер (АНУ)-ийг цэвэр дарж, ДАШТ-д хамт хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон Ольга Хорошавцева (ОХУ) болон Чен Жявэй (БНХАУ) нарыг ялсан.

 

Залуу мастерийн хувьд өөрийнхөө түвшинг ийнхүү бодитойгоор баталгаажуулаад авлаа. Энэ удаагийн Дэлхийн цомын шигшээ барилдаанд эзэн орны бөхчүүд АНУ-ыг 7:3-аар буулган авснаар 11 дэх түрүүгээ хүртэв. Харин тавдугаар байрт Украиний баг ОХУ-тай 5:5-аар тэнцэхдээ ялалтын чанараар давамгайллаа.

 

 

Дэлхийн цомын дүн

 

1. Япон 2. АНУ 3. БНХАУ 4. Монгол 5. Украин 6. ОХУ

ОХУ – Монгол 4:6

АНУ – Монгол 6:4

БНХАУ – Монгол 7:3

 

Манай бөхчүүдийн барилдааны амжилт

 

50 кг: Б.Чимгээ хоёр барилдаж, нэг ялав (50%)

50 кг: Ц.Намуунцэцэг нэг барилдаж, нэг ялагдав (0%)

53 кг: Н.Анударь гурав барилдаж, гурав ялагдав (0%)

55 кг: Б.Болортуяа гурав барилдаж, гурав ялсан (100%)

57 кг: А.Батцэцэг гурав барилдаж, хоёр ялав (67%)

59 кг: Б.Шоовдор гурав барилдаж, нэг ялав (33%)

62 кг: Э.Гантуяа гурав барилдаж, хоёр ялав (67%)

65 кг: Ө.Пүрэвсүрэн гурав барилдаж, нэг ялав (33%)

68 кг: Э.Дэлгэрмаа гурав барилдаж, нэг ялав (33 %)

72 кг: Э.Даваанасан гурав барилдаж, хоёр ялав (67%)

76 кг: Г.Ариунжаргал гурав барилдаж, гурав ялагдав (0%)

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Анударь, Ариунжаргал хоёрыг огцруул. Болортуяад гавьяат өгч нэг өрөө байраар шагна.
2019-11-23
Ялагдаж байж ялж сурна шүү дээ. Цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсье. Муулаад шүүмжлээд байгаа хүмүүсийн үгнээс нь авахыг нь аваад хор шартай бэлтгэлээ хийгээд байхад дараагийн удаад амруу нь алтан медалиараа алгадна шүү дээ ккк
2019-11-23
Sportiin hun ymr ih hols dusluulj huch tamiraa brdag gdgiig medehuu... tamirchdad 1ylalt baitugai 1 onoo ch une tsenetei bdgiin... anh orj.ngaa humuus iim amjilt uzuulsnn harin ch snbn...
2019-11-23
Haha chatsga tsarailaad irsnee daldlahgej surtei surtei yum bichij bhshiv 1t oroogui l bol yalagdagch gej jzdeg huulitai shude sport gedeg hoorhiis 4t orsnoo mash tom amjilt genuu
2019-11-21
Sportiin hun ymr ih hols dusluulj huch tamiraa brdag gdgiig medehuu... tamirchdad 1ylalt baitugai 1 onoo ch une tsenetei bdgiin... anh orj.ngaa humuus iim amjilt uzuulsnn harin ch snbn...
Zochon:
Neeren huvtsas ni hujaagiin huvtsas shig haragdaad bn ungiig ni solivol zugeer ymaa
2019-11-20
Zochin:
Surtei ner uguhiin yh olimpd yvahaaraa yu chaddaggui shde
2019-11-20
зочин:
Гарчигаа оноож тавимаар юм.Ялагдсан "шалны алчуурууд"гэсэн гарчиг илүү зохимжтой юм байна.
2019-11-20
Сайха ялагдлаа:
Ялагддагаараа навсайтлаа ялагдаад ирж байгаа хүмүүсийг ингэж шал худлаа ярихаа болимоор юмаа.
2019-11-20
Estoi unen
2019-11-19
Shuumj:
Deer n hujaa nart 7:3- r yalagdchihaad uu
2019-11-19
Зочин:
Өөрөө юу чаддаг нөхөр вэ бусдыг толгой дээрх өвсийг харахаар өөрийн толгой дээрх өвсийг хараасай
2019-11-19
Чамайг бодвол Монгол эх орноо төлөөлж яваад амжилт гаргаж дээ
2019-11-19
зочин:
Сүржигнэхээ болимоор, оросуудыг орилуулаад ч гэх шиг, бараг хэрэггүй шахуу юманд явж шал арчиж арчичихаад тэрийгээ цайруулах гэж худлаа сүржигнээд
2019-11-19
Estoi unen
Чамайг бодвол Монгол эх орноо төлөөлж яваад амжилт гаргаж дээ
Тамирчин:
Амныхаа зоргоор чалчигчид дэвжээн дээр гарч барилдаж үзээд дараа нь шүүмжил.
2019-11-19
Зочин:
Манайх медаль авсан уу? Медалийн тоо харагдахгүй байна. Медаль аваагүй бол амжилт гаргасан гэхгүй. Тэмцээнд медаль авахийн төлөө оролцдог медалийн тоогоор амжилттай оролцлоо гэдэг. Хоосон орилж айлгасанаар амжилт гэхгүй.
2019-11-19
89:
Улаан хувцаснаас өөр өнгө сонгомоор байна. Хятадын бүх төрлийн тамирчдын хувцас улаан байдаг ш дээ. Бусдаар бол өөлөх юмгүй
2019-11-19
Энэ хувцасны цаад санаа бага багаар урд зүгрүү л дасгаад байнаа да:
УУЛ НЬ МОНГОЛЧУУДЫГ ЧИНЬ ТОДОРХОЙЛДОГ ӨНГӨ ХӨХ ӨНГӨ БИШ БИЛҮҮ
2019-11-19
Энэ одоо амжилт юм уу
2019-11-19
Altaa:
Iim amjilt uzuulcheed yaj haruulj halamjluulah geed bgaan
2019-11-18
Tvnshnz:
Hha chi ooro hodolmoriin chadamjgvi holsoo ursgaj uzeegv bandi gedge medhu
2019-11-18
ДАШ:
САЙН БАРИЛДЖЭЭ.ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.ТӨР ЗАСАГ НЬ АНХААРДАГ БОЛООСОЙ.
2019-11-18
Altaa:
Iim amjilt uzuulcheed yaj haruulj halamjluulah geed bgaan
harin tiin
2019-11-18
Бибид:
За 6 улсаас 4 орсон бна шд.юунд нь гайхуулдаг бна
2019-11-18
Shuumj:
Deer n hujaa nart 7:3- r yalagdchihaad uu
zochin:
yu gsen ug ymbe??? nogoo l neg ordog heden tamirchidaa oruulaad baiwal daraagiin uyiin tamirchidgui boloh ym bishuu? Minii huwid law manai tamirchid mundag bna.
2019-11-18
Hh:
Bitgii huts
2019-11-18
Муу хар царай муутай оркууд
2019-11-18
Tvnshnz:
Hha chi ooro hodolmoriin chadamjgvi holsoo ursgaj uzeegv bandi gedge medhu
Амжилт хүсье. Одоо жаахан буурь суурьтай ажиллавал Токиогийн олимпоор амжилт ирнэ шүү
2019-11-18
зочин:
Одоо чөлөөтийн хэрэг байна уу, удахгүй олимпын төрлөөс хасагдах төрлийн жагсаалтанд хамгийн эхэнд байгаа л төрөл ш дээ
2019-11-18
harin tiin
Hh:
Bitgii huts
Minii huvd setgel dunduur bn gevch turshlagatai bolz baina gagchuu ene tsag ue hezeech irehgui
2019-11-18
АХ Хүү:
Хятадын багтай барилдсан барилдаандаа л дүгнэлт хийх хэрэгтэй дээ
2019-11-18
ШУДАРГА:
МУНДАГ МУНДАГ
2019-11-18
Нанхиадын баг гэж юу вэ
2019-11-18
Манай охидууд мундаг байлаа. Аргагуй л Алунгоо хатны үр сад гэдгээ харууллаа. Дэлхийн хүчирхэг гүрний тамирчидтай 3 хан сая хүнээс бүрдсэн баг ингэж үзэхээс өөр яах билээ. та нартаа гялайлаа, улам өндөр амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе
2019-11-18
аги:
сайн барилдаж.яг одоо л маш сайн дүгнэлт гарга.болгарчууд толгой дараалан сармайддаг байсан гэхчилэн мэхний асуудлыг шийдэх нь чухал.бяр байна гол нь тэхник
2019-11-18
77777:
зардал мөнгий нь олигтой өгдөг ч юм шиг битгий амны зоргоор муулаад байгаа ч манай охидууд сайн байна. амжшлт
2019-11-18
уншигч:
цоо шинэ гээд тэнэгтээд өөрсдийгөө хамгаалаад байх юм хөгшин залуу гэж яалгаж байхаар туршлагатай ганц хоёр тамирчидаа багтааж мөнгөн цом авах хэрэгтэй шүү дээ боломж их байлаа шүү дээ улсын мөнгө үрээд зугаалсан нөхдүүд хариуцлага тооцох цаг нь болсон багш дасгалжуулагч гэж өөрсдийгөө өргөмжилсөн балаа гарууд ийм байж олимп-с аварга төрүүлэхгүй бол ажлаа өгнө гэж байх шиг Баттулга хэмээх тэнэг дүрдээ орсон нөхөр
2019-11-18
zochin:
yu gsen ug ymbe??? nogoo l neg ordog heden tamirchidaa oruulaad baiwal daraagiin uyiin tamirchidgui boloh ym bishuu? Minii huwid law manai tamirchid mundag bna.