Дэлхийн рекорд эзэмшигч оны шилдэгт нэр дэвшжээ
11-18

 

Марафоны дэлхийн рекорд тогтоогоод байгаа Бригид Косгей 2019 оны хөнгөн атлетикийн шилдэг эмэгтэй тамирчны шагналд нэр дэвшжээ. Тэрбээр өнгөрөгч сард Чикаго марафонд 2 цаг 14 минут 4 секунд гүйж түрүүлэхдээ англи бүсгүй Пола Радклиффийн 16 жилийн түүхтэй рекордыг эвдсэн билээ. 25 настай кени бүсгүйн хувьд мөн дөрөвдүгээр сард Лондоны марафонд түрүүлээд байв.

 

Оны шилдгийн төлөө өрсөлдөөнд Бригидээс гадна АНУ-ын Далила Мухаммад, Ямайкийн Шелли-Анн Фрэзер-Прайс, Венесуэлийн Юлимар Рохас, Нидерландын Сифан Хассан нарын нэр дэвшсэн юм.

 

Фрэзер-Прайс нь Дохад болсон ДАШТ-д 100 метр болон 4х100 метрийн буухиад 10,71 секунд, 41,44 секундээр шилдэг амжилт үзүүлэн түрүүлжээ. Хассаны хувьд Монакод 1 майлийн (1,6 км) гүйлтэд 4:12:33-аар дэлхийн рекорд тогтоосон байна. Гурвын харайгч Рохас 12 тэмцээнд оролцоод есөн тэмцээнд ялагдаагүйн дотор “Доха-2019” ДАШТ-д түрүүлэв.

 

Мухаммад мөн Дохад 400 метрийн халхалттай гүйлтээр дэлхийн дээд амжилтыг 52,16 секунд болгон тогтоожээ. Оны шилдгүүдийн нэр арваннэгдүгээр сарын 23-ны үдэш Монакод болох “World Athletics Awards 2019”-ын үеэр тодрох болно.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин