Хонконг: Цагдаагийнхан эмнэлгийн тусламж үзүүлэх гэсэн эмч нарыг баривчилжээ
11-18

Хонконгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт улам хурцдаж байна. Амралтын өдрүүдэд идэвхиждэг эсэргүүцлийн үеэр оюутнууд их сургуулийн хотхонд суулт хийсэн бөгөөд цагдаагийнхан оюутнуудыг тарахгүй бол гал нээнэ хэмээн сүрдүүлжээ. 

 

Ням гаригт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр эсэргүүцэгчид эх газрын Хятадтай холбогддог гүүрийг шатааж, замын хонгилуудыг хаах гэж оролдсон байна.  Мөн эмх замбараагүй байдлын үеэр нэг жагсагч амиа алдаж, цагдаагийн нэг алба хаагч шархаджээ. 

 

Газар дээрээс нь мэдээ сурвалжилга бэлдэж буй эх сурвалжуудын мэдээлснээр эмх замбараагүй байдлын үеэр гэмтэл бэртэл авсан хүмүүст анхны тусламж үзүүлэх гэсэн эмнэлгийн ажилтнуудыг цагдаагийнхан баривчилсан байна. 

 

Баасан гаригт болсон жагсаалыг цагдаагийнхан тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласны улмаас Хонконгийн шинжлэх ухаан, технологийн сургуулийн нэг оюутан амиа алдсаны дараа нөхцөл байдал хурцаджээ. Эсэргүүцэгчид хотын хэд хэдэн дүүрэгт хөдөлгөөн хааж, метро, дорнод чиглэлийн төмөр замын шугмуудын ажиллагаа зогсонги байдалд орсон байна.

 

Мөн жагсагчид шатамхай шингэнтэй лонх цагдаагийнхан руу шидэж, Кросс-Харбор хонгилыг хаасан хаалтуудыг цэвэрлэхээр ирсэн хүмүүс рүү тоосго барин дайрчээ. 

 

Хонконг: Сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг

албан ёсоор эргүүлэн татав

 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин