“The HU” хамтлагт Чингис хаан одон хүртээхээр боллоо
2019-11-18

 

Чингис хааны мэндэлсэн Монгол бахархалын өдрөөр Төрийн дээд тэргүүн зэргийн Чингис хаан одон гардуулдаг.  2019 оны Чингис хаан одонг хүннү рок “The HU” хамтлагт олгохоор шийдвэрлэснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлалаа. Шагналыг энэ сарын 27-ны 11.40 цагт гардуулах юм байна.

 

Тус хамтлагийг улс орны нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчдан таниулж, хүн төрөлхтөний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа гавьяаг нь үнэлж Чингис хаан одонг хүртээхээр болжээ. The HU хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй юм байна. 

 

The HU  хамтлагийг үүсгэн байгуулагж, МУГЖ Б.Дашдондог нь есөн жилийн турш энэ хамтлагийг бэлдсэн байна. Тэрбээр хүннү рок урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыл гсайжруулах, дуулах хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт оруулах, хөгжмийн зэмсгийн загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлыг хийжээ.

 

The HU  хамтлаг анх уран бүтээлээ 2018 оны сүлээр нийтийн хүртээл болгосноос хойш асар богино хугацаанд дэлхийн хэмжээнд танигдсан байна. Анхны уран бүтээл олох “Юу вэ, юу вэ” дууг youtube сувгаар нэг жилийн дотор 26 сая, Чонон сүлд дууг 20 сая удаа үзэж, хүннү рок урсгалыг дэлхийн сонорт чангаар дуурсгажээ.

 

Одоо тус хамтлаг АНУ, Канад улсуудад аялан тоглолтоо хийж байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
irgen:
icheechee,,,rok hamtlagiig arai chingis odongoor sganah ni zohimjgui baina, hichneen orchin yeiin aldart garlaa geed,,,naad chingis odon chin tegeed dendyy ynegui jijig shagnal bolood huvirlaa !!!!!!! utga alga
2019-11-18
dn:
Ih hunii odond iim jishig togtooj uneguiduulj bolmoorgui ym daa .pumbugur teatraas ehleed zutgej irsen ue ueiin buuraluud ter hamt olon dunguj turj bgaa ene heden usan guzee banid naraas baga gaviyatai gej uu? Nasan etses hurtlee ard olonoo soyon gegeeruuleh uilsed 2gui setgeleer zutgej hichneen tn huls huch asgaruulsniig hen ch unuudur medej unelehgui bgaa bus uu?!!!
2019-11-18
зочин:
юу дуулууд байгаан ойлгогдохгүй тэнэг хамтлага
2019-11-18
Zochin:
Um bolgond oroltsoj uavdagaa bolimoor um.
2019-11-18
zochin:
зөв, дэмжиж байна
2019-11-18
Huz:
Nudee olson shagnal bna bayar hurgeye duuchin boldiin toriin odong huraana uu ;)
2019-11-18