Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдэлд хориг тавихаар бэлдэж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дөнгөж саяхан мэдээлсэн. Энэ мэдээлэлд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч даруйхан хариу барилаа. Тэрбээр твиттер хуудсанаа "Энэ нь үнэн хэрэг дээрээ ОУВС-ын хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьж байна гэсэн үг. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа ХӨТӨЛБӨР үр дүнгээ өгч байгаа, дампуураад зогсчихсон байсан эдийн засгаа, өндөр хүүтэй зээл, бондуудад дарлуулж байснаа эргэж нэг санаач гэж хэлье дээ" хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ.
Б.Энэрэл