М.Чимэддорж: Албан тушаалаа алдахаас айж интервенц хийлгүй цаг алдсан
2012-01-18

-Шатахууны үнэ нэмэгдсэн нь хэр үндэслэлтэй вэ? - М.Чимэддорж: Шатахууны үнийн өсөлт хоёр шалтгаантай. Нэгдүгээрт  ам. долларын үнийн өсөлт. Хоёр дахь шалтгаан нь  нефть импортлогч компанийн монополь байдал.  Өөрөөр хэлбэл ам.долларын ханш өссөх шалтгаан нь төрийн албан хаагчийн цалин нэмэх шийдвэр гарсантай холбоотой. Түүнчлэн нефть импортлогч компаниудын өрсөлдөөний орчныг сайжруулаагүй нь ч шатахууны үнийн өсөлтөд нөлөөлсөн. -Рио Тинтогоос 250-100 сая ам.доллар орж ирдэг. Гэтэл хоёр нам 1-1.5 сая төгрөг болгохоор амласан учир хоёр нам ам.долларын ханшийг өсгөж, төгрөгт шилжүүлж өөрсдөдөө ашигтай байдлаар ийм алхам хийж байна гэсэн яриа бий. Та үүнтэй санал нийлэх үү? -М.Чимэддорж: Шууд тэгж хэлж болохгүй. Төгрөгийн худалдан авах тогтвортой байдлыг Монголбанк хамгаалж байгаа. Төгрөгийн интервенцээр илэрхийлэгдэнэ. Зах зээл дээр төгрөгийн илүүдэл болгохгүй тулд арга хэмжээ авсаар байгаа. Зах зээл дээр валют их хэмжээгээр орж байгаа нөхцөлд валют хомсдохгүй. Бие даасан мөнгөний бодлого явагдаж байгаа нөхцөлд Монголбанк үүнийг хязгаарлах боломж байгаа. Би үүргээ гүйцэтгэж байгаа гэж бодож байна. Гэхдээ албан тушаалаасаа огцрохоосоо айгаад интервенц хийхгүй цаг алдсан зүйл бий. Монголбанк, ШБӨХЯ, Газрын тосны газар гээд бүх төрийн алба төрдөө итгэхээ болисон. Өнөөдөр бүлэглэлд итгэж ажиллаж байна. Төр ард түмний итгэлд итгэж ажиллах итгэл багассан. Тэд намайг хамгаална. Тэдний эрх ашгийг би хамгаална гэж ажиллаж байна. -Тухайлбал Монголбанк аль бүлэглэлийн гар хөл вэ? -С.Ганбаатар: МАН-ын бүлэглэлийн гар хөл гэж би боддог. Чимэддорж: Интервенц хийхгүй хүлээж байгаа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах санал орж ирсэн. Тэр хүн суудлаа алдахаас эмээж байгаа. Уг нь Монголбанк ашгийн институци биш. Тусгай зорилготой байгууллага биш. Албан тушаалаасаа огцрохгүйн тулд ийм зүйл хийхгүй байгаа нь Монголбанкны хамгийн том алдаа. Мөнгөний бодлогыг УИХ-ын чуулганаар батлах үед Монголбанкны Ерөнхийлөгчийг алдагдалтай ажиллсан гэх үндэслэлээр ажлаас нь халах санал орж ирж байсан
Shuud.mn
Сонин хачин
pyrebdorj:
зах зээлийн жамаар эрэлт нийлүүлэлтээс хамааран долларын ханш хэлбэлзэж байх естой, Гэтэл пүрэвдоржийг огцруулах сургаар байнга огцом уруудаж байна Энэ юуг хэлээд байна гэвэл зохиомлоор долларын ханшийг өсгөж монгол банк алдагдлаа нөхсөн эсвэл банкнийхан хувьдаа мөнгөжих долларын зохиомол өсөлтөөс хувьдаа мөнгө завшсан байх үндэслэлтэй
2012-02-13
change:
mashinii ontsgoi tatbar nemegdeh surgaar mashinii import mash ih nemegdsen,mun shine jiliin bolon tsagaan sariin urgun heregleenii baraaniii tatan abaltiin tulbur hiih zereg shaltgaanaar dollar yuanii erelt ihessen,uun deer MBank oligtoi hiigeeguigeer barahgui harinch uuniig demjij baigaa met baisan
2012-01-18
z:
Машины өвлийн хучлага хийж байна./Хулгайгаас сэргийлэх хамгаалалт хийнэ. 9517-4824
2012-01-18