Сэрэмжлүүлэг: Мотоциклтой иргэд осгож нас баржээ

Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн “Зуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ Малчин П-оос 2019.11.16-ны өдрийн 18:00-19:00 цагийн орчим иргэн Б/37 настай, эрэгтэй/, Э /57 настай, эмэгтэй/ нар мотоциклтой гарч Дундговь аймгийн төв орохоор зорьж яваад осгож нас баржээ.
Тэд 2019.11.17-ны өдрийн 07:55 цагт Б ээж Э-тэй холбогдож мотоцикл эвдрээд Сайнцагаан сумын Наран бригад 1 дүгээр баг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км/-т алхаж байна гэсэн мэдээллийг 07:56 цагт өгөөд сураггүй алга болжээ.
Улмаа рТус аймгийн Онцгой байдлын газраас 5 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрээс нь 2 иргэн, 1 автомашинтай, нийт 7 хүн, 2 автомашинтай 11.17-ны өдрийн 10:10 цагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж “Наран” бригадаас хойд зүгт 2 км-т “Хүн овоот” гэдэг газраас алга болсон 2 иргэний мотоциклыг 12:28 цагт олж “Наран” бригадаас урд зүгт 4 км-т “Зүлэгт бууц” гэдэг газраас алга болсон 2 иргэнийг хөлдөж нас барсаныг 13:45 цагт олж, цогцсыг аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.
Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ