Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ мэсээр гэмтээжээ
11-18

 

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ мэсээр гэмтээсэн хэрэг энэ сарын 15-ны өдрийн 15 .00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

 

Хэргийг тодруулбал СХД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт "Зүс таних хүүхэд нэгнийгээ хутгалаад зугтаалаа" гэх дуудлага мэдээлэл тус дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжилж 15 настай Т-ийн гарыг мэсээр гэмтээсэн 15 настай Ө-г олж тогтоосон байна.

 

Мэсэнд өртсөн хүүгийн биеийн байдал хэвийн байгаа аж. Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хүүхдүүд хувийн таарамжгүй харьцааны улмаас нэгнийгээ мэсээр гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон  бөгөөд хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

 

Иймд эцэг эхчүүд өсвөр насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг  цагдаагийг байгууллагаас анхаарууллаа.

 

Хэргийг СХД-ийн цагдаагийн 3-р хэлтэст шалгаж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин