
Өчигдөр буюу 10 дугаар сарын 09-нд
Солонгосын Ижонбү хотод болсон
“ХА ХА АЗИЙН ФЕСТИВАЛ”-д манай улс амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлжээ. Уг фестивалд Монгол, Индонез, Тайланд, Узбекстан, Камбож, Непал зэрэг улсууд үндэсний урлаг, хоол, ёс заншлаа сурталчилжээ.
Эдгээр улсууд хоорондоо дууны уралдаан, Солонгос хоол хийх тэмцээн, хамгийн сайхан мэндчилгээ, Үндэсний хувцасний үзүүлбэр гэсэн төрлүүдээр хоорондоо өрсөлдсөн ба Монгол улсын хувъд Мэндчилгээний төрөлд II байр, Хоолны тэмцээнд III байр, Үндэсний хувцас үзүүлбэрээр I байр, Дууны yралдаанд I байp тус тус эзэлсэн ба Манай улс нийлбэр дүнгээрээ бусад орнуудаа ардаа хийн
тэргүүн байранд орсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ