Голомт капитал компанийн “interactive brokers” сургалтын бүртгэл эхэллээ
2019-11-18

Та Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн “Interactive Brokers” үйлчилгээг ашиглан дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцон, хөрөнгө оруулалт хийж, өндөр өгөөж авахыг хүсэж байгаа бол тус сургалтад хамрагдахыг урьж байна.

 

 

 Монголын Хөрөнгийн Биржид 2019 оны 11-р сарын 23-ны өдрийн 09:00 цагт эхлэх тус сургалтаар гадаад арилжаанд хэрхэн оролцох, суурь болон техник шинжилгээг хэрхэн хийх, ямар стратегиар арилжаанд оролцох зэрэг арга барилд суралцах боломжтой юм.   

 

Сургалтын онцлог

 

  • “Interactive Brokers” платформ дээр шууд дадлага хийнэ.
  • Дэлхийн хөрөнгийн биржүүдийн тоо баримт жишээн дээр Шинжилгээг хийнэ.
  • Хичээлийг мэргэжлийн шинжээч, дилерүүд удирдаж явуулна.  
  • Сургалтын материалаар хангана.

 

Хэн хамрагдах вэ?

 

  • Гадаадын хөрөнгийн зах зээлийг сонирхогч
  • Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй хүмүүс
  • Хөрөнгийн зах зээлийн талаар суурь ойлголттой хүмүүс

 

Боломж

 

  • “Interactive Brokers”-т бодит болон туршилтын данс үнэгүй нээнэ.
  •  Сургалтын дараах заавар, зөвлөгөөгөөр тогтмол хангана.

 

Бүртгэл

 

  • Бүртгэл 2019.11.18-аас 2019.11.22 хүртэл үргэлжилнэ.
  • Та доорх данс руу сургалтын төлбөр болох ₮50000-ийг шилжүүлнэ.

 

Банк: Голомт банк

Дансны дугаар: 2005002269

Дансны нэр: Голомт Капитал ҮЦК ХХК

Гүйлгээний утга: Овгийн эхний үсэг, Нэр, Регистрийн дугаар, Гар утасны дугаар, сургалт гэж бичнэ.

Утас: 70121530

 

 

Shuud.mn
Сонин хачин