Осгож, хөлдөхөөс сэрэмжил
11-18

 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрсний улмаас иргэд осгож амь насаа алдсан тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

 

Тухайлбал СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрээс 2019.11.15-ны өдрийн 08.24 цагийн орчимд овог нэр тодорхойгүй 45 орчим насны хүн осгосон байдалтай, ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч нас баржээ. Тухайн иргэнийг СХД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн бүрэлдэхүүн шалгаад 43 настай М болохыг тогтоож шалгалтын ажиллагаа явуулжбайна. Талийгаач нь урьдчилсан байдлаар осгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

 

Мөн өнгөрсөн амралтын өдөр Дундговь аймагт 2 иргэн, Сэлэнгэ аймагт 1 иргэн Орхон аймагт 1 иргэн, Налайх дүүрэгт 1 иргэн осгосон байж болзошгүй байдлаар нас барсан байна.

 

Иймд цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор архи согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах, биеэ авч явах чадваргүй болсон найз нөхдөө ар гэрт нь хүлээлгэж өгөх, орон нутаг руу зайлшгүй ажлаар явах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин