Хятадын Төрийн зөвлөл Хонконгийн цагдаагийн даргыг солив
2019-11-19

Хятадын Засгийн газар Хонконгийн тэргүүн Кэрри Ламын санал болгосноор тус хотын цагдаагийн даргын албан тушаалд Крис Таныг томилон батласан талаар Синьхуа агентлаг мэдээллээ. 

 

"БНХАУ-ын Сянган /Хонконгийг нэрлэдэг хятад нэр/ тусгай захиргааны районы тухай Хууль, Сянганы захиргааны тэргүүн Кэрри Ламын санал болгосны дагуу цагдаагийн комиссарын ажлаас Лу Вэйцуныг /Стивен Ло/ чөлөөлж энэ албан тушаалд Дэн Бинцяныг /кантон нэр нь Крис Тан/ томилов"хэмээн Төрийн зөвлөлийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Энэ шийдвэр гэнэтийн байсан бөгөөд албан тушаалаасаа халагдсан Стивен Ло 2015 оноос цагдаагийн даргаар ажиллаж байсан бол шинээр томилогдсон Крис Тан Хонконгийн хууль сахиулах байгууллагад 1987 оноос эхлэн ажиллаж, 2018 оны 11 дүгээр сараас цагдаагийн комиссарын орлогчийн албан тушаалд ажиллаж байжээ.

 

 

Хонконгийн эсэргүүцэл эдийн засгаа СҮЙРҮҮЛЛЭЭ

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин