Нүүрсний уурхайд гарсан дэлбэрэлтийн улмаас 15 хүн амиа алджээ
11-19

 

Хятадын Шаньси мужийн нүүрсний уурхайд хий дэлбэрсний улмаас 15 хүн амиа алдаж есөн хүн шархадсан талаар Синьхуа агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлт даваа гаригийн 13:50 цагт болсон байна. Энэ үед газрын гүнд 35 уурхайчин ажиллаж байсан бөгөөд одоогийн байдлаар 18 хүнийг аварчээ. 

 

Осол болсон уурхайд аврах ажиллагаа, нөхцөл байдлыг тодруулах ажил үргэлжилж байгаа юм байна.

 

Дашрамд дуулгахад, Хятадын нүүрсний уурхайд осол багагүй гардаг. Хамгийн сүүлд гэхэд Сычуань мужийн нүүрсний уурхайд бэхэлгээ хийх үеэр нуралт үүссэний улмаас дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн шархдан, хоёр хүн сураггүй болжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин