24 багийн 19 нь тодорхой болжээ
2019-11-19

 

2020 оны Европийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 24 багийн 19 нь тодорлоо. Урьдчилсан шатны сүүлчийн тойргийн дүнгээр Швейцар, Дани, ОХУ, Украин, Турк, Франц, Испани, Итали, Финланд, Швед, Бельги, Польш, Герман, Голланд, Англи, Чех, Португал, Австри, Хорватын багууд эрхээ биелүүлээд байна.

 

Европийн АШТ-ий шувтаргын шатны сугалаа арваннэгдүгээр сарын 30-нд Унгарт болох бөгөөд тэмцээн 2020 оны зургадугаар сарын 12-нд эхэлж, долдугаар сарын 12-нд өндөрлөнө. Европийн 12 томоохон хотод явагдаж, анх удаа шүүлтийн VAR технологийг ашиглахаараа энэхүү тэмцээн нь онцлогтой билээ.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин