Энэ оны эхний 10 сард 64.8 мянган эх амаржжээ
2019-11-19

Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сард 64.8 мянган эх амаржиж, 65.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 657 (1.0 %)-гоор, амьд төрсөн хүүхэд 754 (1.2%)-өөр нэмэгдсэн байна. Энэ оны 10 дугаар сард 6688 эх амаржиж, 6745 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 147 (2.2%)-гоор, амьд төрсөн хүүхэд 148 (2.2%)-аар нэмэгджээ.

 

 


Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний 10 сард 855 болж, өмнөх оны мөн үеэс 11 (1.3%)-ээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1031 болж, өмнөх оны мөн үеэс 58 (5.3%)-аар буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 10 дугаар сард 84 болж, өмнөх сараас 6 (6.7%)-гаар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 101 болж, 9 (8.2%)-өөр тус тус буурчээ.


Нялхсын эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд ногдох) 2019 оны эхний 10 сард 13 болж, өмнөх оны мөн үетэй адил түвшинд, тав хүртэлх насны хүүхдийнх 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. Нялхсын эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд ногдох) 2019 оны 10 дугаар сард 12 болж, өмнөх сараас 2-оор, тав хүртэлх насны хүүхдийнх 15 болж, 2 хүүхдээр тус тус буурчээ.

 

 

Эх сурвалж: ҮСХ

Shuud.mn
Сонин хачин