Дэлхийн жорлонгийн өдөр өнөөдөр тохиож байна
2019-11-19

Дэлхийн олон орон, хотуудад 11 дүгээр сарын 19-нийг Дэлхийн жорлонгийн өдөр болгоно тэмдэглээд багагүй хугацаа өнгөрчээ. Зарим хүмүүс энэ үйл явдлыг наргиан мэтээр хүлээн авдаг ч үнэндээ энэ нь нийгмийн  зарим давхаргуудын асуудлыг хөндсөн чухал өдөр юм. 

 

Анх 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сингапурт Дэлхийн жорлонгийн өдрийг тэмдэглэжээ. Энэ өдрийг батлах тухай шийдвэрийг жорлонгийн асуудлаарх олон улсын бага хурлын үеэр гаргасан байна. Мөн Сингапурыг сонгосон нь ч тохиолдлын хэрэг биш бөгөөд энэ хот жорлонгийн ариун цэвэртэй холбоотой олон асуудалтай нүүр тулсан байсан тул ийм шийдвэр гаргажээ. 

 

Жорлонгийн өдрөөс гадна Дэлхийн жорлонгийн байгууллага гэж бий. Энэ байгууллагын гишүүд жил бүр дэлхий даяар тохь тухтай жорлонгийн нөхцлийг бүрдүүлэх асуудалд өөрсдийн хувь нэмрийг оруулах үүрэгтэй байдаг аж. 2002 онд Сингапур хотноо дэлхийн өнцөг булан бүрээс 200 гаруй байгууллагын төлөөлөл цуглан жорлонтой холбоотой асуудлуудыг хэлэлцэх, асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд хуран чуулжээ.

 

Дашрамд дуулгахад, 2013 онд НҮБ дэлхий дахины байгууллагуудад  хандан жорлонтой холбоотой асуудлыг шийдэхэд хүмүүст туслахыг уриалж байв. Тэр үеэс хойш Дэлхийн жорлонгийн байгууллага нэр нөлөө бүхий фирмүүдтэй хамтран ажиллах болсон байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин