Онгоцонд МОНГОЛ нэрийг цэвэрлэсэн бүсгүй

Цахим сүлжээний хэрэглэгчид “онгоцонд баздаг нэгэн байхад авардаг нэгэн бас байна” хэмээн хошигнож байна. Ийн хошигнох болсон шалтгаан нь өчигдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ.
С.Цэрмаа гэх монгол эмэгтэй АНУ-аас Нигери улс руу зорчиж явсан онгоцонд 77 настай Нигери гаралтай америк иргэнийг аварсан байна. Тухайн иргэн нь ухаан алдан унасан бөгөөд С.Цэрмаа анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ.
Энэ талаар С.Цэрмаа “Амьдрал дэндүү баялаг юм. Надад ийм зүйл тохиолдоно гэж ер бодсонгүй. 77 настай эмэгтэй амьдралд эргэн ирсэнд талархаад баршгүй. Нигер гаралтай Америкийн хос эх нутагтаа зочлох гэж буй зам. Эхнэр нь онгоцонд ухаангүй болоод хэн нэгэн эмч сувилагч байвал онгоцны хойно ирээч гэсэн дуудлагаар цаг тасралтгүй хамт байж дараагийн эмч нарт хүлээлгэн өгч санаа амарлаа. Ерөөлийг харамгүй авлаа. Багш нартаа талархая. Онгоцны нисгэгч үйлчлэгч нарын талархал дунд газардлаа. "United air"-ийн аялаллын 150 ам.долларын эрхээр шагнуулав” гэжээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ