Ч.Хүрэлбаатарын ах, Д.Оюунхоролын нөхөр Ерөнхий консулаар томилогдов

Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Ерөнхий сайд зарим улсад Ерөнхий консул томилох асуудлыг оруулан шийдвэрлэсэн байна.
Хуралдаанаар Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух Ерөнхий консулаар Ч. Ганболдыг, Монгол Улсаас Хонгконгод суух Ерөнхий консулаар Г.Жаргалсайханыг томилохоор тус тус шийдвэрлэжээ.
Тува улсад Ерөнхий консулаар томилогдох Ч.Ганболд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах бол Хонгоконгод Ерөнхий консулаар томилогдох Г.Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр юм.
Ч.Ганболд Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар, Г.Жаргалсайхан ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ