Тэмбүү амархан эмчлэгддэг, бүрэн эдгэрдэг өвчин
11-19

 

“Тэмбүү өвчнийг устгая” уриатай хоёр жилийн аян өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн. Уг аян эхэлснээс хойш таван сарын хугацаанд 218 291 хүнийг тэмбүү өвчний шинжилгээнд хамруулсан байна. Тэдний 3682 хүн нь тэмбүү өвчтэй болох нь илэрч, эмчилгээ хийгдэж, эдгэрэлт 100 хувь байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. Гэвч хамтрагчийг илрүүлэх үзлэг 47 хувьтай байгаа нь чамлалттай үзүүлэлт. Учир нь тэмбүүтэй хүн хавьтагчидтайгаа хамт эмчлүүлж байж эрүүл болдог аж.

 

Сүүлийн үед манай улсын иргэдийн дунд бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа тэмбүүгээр өвчлөгчдийн тоо нэмэгдэж буй.

1980-1997 онд 10 000 хүний 4 нь

1998-2007 онд 10 000 хүний 8 нь

2008-2018 онд 10 000 хүний 19 нь тэмбүүгээр өвчилсөн статистик баримт байна.

 

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төрөлхийн тэмбүүтэй буюу жирэмсэн үед тэмбүү оношлогдох тохиолдол өсөх хандлагатай байна. 2016 онд 19 тохиолдол илэрч байсан бол 2017 онд 25, 2018 онд 29, 2019 оны хагас жилээр 25 тэмбүүтэй жирэмсэн эх бүртгэгджээ.

 

Тэмбүү өвчний шинж тэмдэг далд ч хурдан хугацаанд эмчлэгддэг онцлогтой аж. Долоо хоногийн зайтай гурван удаа хүч оруулсан пенициллин G гэдэг тариаг тариулснаар тэмбүүгийн үүсгэгч бүрэн устаж, эдгэрдэг юм байна. Хамгийн чухал нь тухайн хүн эмчийн хяналтад байхаас гадна хамтрагчаа эмчлүүлэх шаардлагатай гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
тэмбүүгийн эмийг чөлөөтэй худалдах хэрэгтэй
2019-11-21
Irgen:
Ард олон минь хэдий үе рүүгээ яваад бна даа. Хүн бүр өөр өөрсдийнхөө төлөө эрүүл мэндээ хамгаалж сурах хэрэгтэй дээ.
2019-11-21
ппп:
юу вэ. хэвлэл мэдээллээр жорыг нь нууцлахгүй ил тодорхой болгоодохвол тоо хүрээ нь багасах байх. илрүүлээгүй нууц өшөө их тоогоор байгаа биз.
2019-11-20
Kkkkk:
S.Bayar Tsolmon hoer emchlegdsen biz
2019-11-19