Мэргэжлийн хяналтаас “CU” сүлжээ дэлгүүрт сануулга өглөө
11-19

 

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сити плаза байрны 1-р давхарт байрлах “CU” салбар 12 дэлгүүрийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. 

 

Шалгалтаар тус худалдааны газар нь “хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн тул  Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, торгуулийн шийтгэл оногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өглөө. 

 

Эх сурвалж: НМХГ

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Yag zuv. Neeh heneggui hudaldagch ch buu med uilchlegch ni ch buu med humuus hotdog hiigeed bdag yum bnlee
2019-11-22
САЙН ИРГЭН:
Монголд энэ зохистой дадал гэдэг юмыг нь хэрэгжүүлдэг нэгч газар байхгүй. Энэ бол ААН-үүдийг хоорондын өрсөлдөөнд МХ мэтийн төрийн байгууллагаг оролцож байгаа хэрэг
2019-11-19
Зочин:
Ард иргэдийн эрүүл мэндээ бодвол энэ хогийн газрын хэрэг үнэндээ алга. Сурагчид, оюутан залуус орж бэлэн гоймон л идэж байгаа харагдана.
2019-11-19