Хонконг: Ихэнх эсэргүүцэгчид их сургуулийн байрыг орхин гарчээ
2019-11-19

Хонконгийн Политехникийн их сургуулийн хотхонд сүүлийн өдрүүдэд суулт зарлаад байсан оюутнуудаас 600 орчмыг баривчилж , одоо энд 100 орчим хэт даврагч үлдсэн хэмээн тус хотын захиргааны тэргүүн Кэрри Лам мэдэгджээ. 

 

Түүнчлэн тэрбээр оюутнуудад хандан аль болох хурдан хугацаанд зэвсгээ хураалган, хямралыг энхийн замаар шийдвэрлэхийн тулд бууж өгөхийг уриалсан байна.

 

Үймээн үүсгэн баривчлагдсан хүмүүсийн 200 орчим нь 18 нас хүрээгүй сурагчид байсан гэнэ. Тэднийг насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар мэдээллийг нь бүртгэн гэрт нь буцаасан бол 400 жагсагчийг олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд оролцсон хэрэгт сэжиглэн саатуулжээ.

 

Энд дуулгахад, Политехникийн их сургуулийн хотхонд ням гаригийн орой эмх замбараагүй байдал үүсч, олон зуун оюутан үймээн үүсгэн, галдан шатааж, хууль сахиулагчид руу тоосго, шатамхай шингэнтэй лонх шидлэн, гар хийцийн нум сумаар харвасан байна. Улмаар энэ сургуулийн суралцагчид хотхоны нутаг дэвсгэрийг бүрэн хааж, гар хийцийн бөмбөг хийхийн тулд лабораториас тэсрэх аюултай химийн  бодис хулгайлсан байна. Хууль сахиулагчид их сургуулийн орчмын нутаг дэвсгэрийг бүрэн бүслэсэн ч дотогш дайрч, тусгай ажиллагаа явуулаагүй байсан юм.

 

 

Хонконгийн эсэргүүцэл эдийн засгийг СҮЙРҮҮЛЛЭЭ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
хайран сайхан бүтээн байгуулалт.хөгжил. Ухамсаргүй залуусыг хөөрүүлээд байвал ийм л юм болно доо. Ж нь М.Энхболдыг дагаад та төрөхөөсөө л дарга төрцсийн банйа шахуу юм яриад гээд шал шал гээд дагаж гүйсэн банди нар эүнээ яалаа даа.
2019-11-19