Чөлөөт бөхийн шигшээ баг Японд бэлтгэл базааж байна
11-20

Эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд Монголын охид амжилттай барилдан IV байр эзэлсэн билээ. Дэлхийн АШТ-д VII байр эзэлсэн эрэмбээ дээшлүүлж, шинэ залуу тамирчдаар багаа бүрдүүлсэн нь тус тэмцээний онцлог байв.

 

Улмаар Япон улсад үргэлжлүүлээд хамтарсан бэлтгэл хийж эхэлжээ. Чөлөөт бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга энэ тухайд “Арваннэгдүгээр сарын 18-наас Японы шигшээ багтай хамтарсан бэлтгэлд гараад байна. Хоёр орны БСШУС-ын яамдын гэрээний дагуу гуравдахь жилдээ МЧБХ Японы Яизү хоттой амжилттай хамтарч ажиллаж байна. Хамтарсан бэлтгэлийг Токио, Яизү хотод есөн хоногийн хугацаанд хийх болно” гэв.

 

Мөн “Монголоос зургаан хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг ирж бидэнтэй нэгдсэн. Багийн бүрэлдэхүүнд ОУХМ З.Занабазар, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ, залуу мастер Э.Батмагнай нар дасгалжуулагч Б.Батзоригийн хамт ирлээ” хэмээв.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
зочин:
6 багаас 4-т орчихоод ямар амжилт яриад байгаа юм бол, шал арчиж арчихаад худлаа тархи угаагаад л байх юм
2019-11-20