Жолооч та, хүүхдийн төлөө гэрлээ асаа
2019-11-20

Өнөөдөр “Дэлхийн хүүхдийн өдөр”. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц баталсан 11 дүгээр сарын 20-ны өдрийг 2017 оноос эхлэн “Дэлхийн хүүхдийн өдөр”  болгон тэмдэглэж байна. Энэ өдөрт дэлхийн 130 гаруй орон нэгдэж, хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг аж.

 

 

Манай улс ч энэ өдрийг тэмдэглэдэг бөгөөд өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх жолооч нарыг тээврийн хэрэгслийнхээ гэрлийг асааж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна. Энэ нь таны хүүхдийн төлөө үүрэг хүлээдэг гэдгээ илэрхийлж буй нэгэн хэлбэр болох юм.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин