Б.Хурцын нэхэмжлэлтэй Ж.Банзанданд холбогдох хэргийг шийдвэрлэв
2019-11-20
Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар мэдээлэл хийж түүнийг “Хууль бусаар хүн хулгайлсан" тухай мэдэгдсэн. Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр төрд халдсан гэх асуудлаар хуулийн байгууллагад хандаад байв. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Хурц, Ж.Батзандан нарт холбогдох хэргийг дараах байдлаар шийдвэрлэжээ.

 


Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл буюу мэдэгдэл, хэвлэлийн хурлаар няцаалт хийхийг хариуцагч Ж.Батзанданд даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас уучлал гуйхыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгч нь хариуцагчийн өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаар дамжуулан тарааж нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийхийг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хонгилын шүүгчид идэвхтэй ажиллаж л байгаа юм байна.
2019-11-20