Гавьяат хуульч Б.Сарантуяаг албан тушаалаас нь чөлөөлжээ
11-20

 

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан гавьяат хуульч Б.Сарантуяаг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан тул  гэрээний хугацаа нь дуусч чөлөөлөгджээ. 

 

Хуульч Б.Сарантуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрх нь 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд дуусгавар болж, тус зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэрбээр 2009 онд Монгол Улсын Гавьяат хуульч болсон бөгөөд 1976 оноос хойш хууль шүүхийн байгууллагад ажиллаж иржээ.

Shuud.mn
Сонин хачин