Дэлхийн инновацилаг хотуудын жагсаалтад Улаанбаатар 500 хотоос 461-д жагсжээ
2019-11-20

 

 Дэлхийн инноваци хотуудын /Innovation Cities Global Index/ энэ жилийн шинэчилсэн  жагсаалт гарчээ. 


Жагсаалтанд дэлхийн 500 хотыг эрэмбэлсэн бөгөөд манай улсын нийслэл Улаанбаатар хот 461 дүгээрт жагссан байна. Өнгөрсөн онд энэ жагсаалтад Улаанбаатар хот 480 дугаарт бичигдэж байв. 


Жагсаалтыг АНУ-ын Нью-Йорк хот, Японы нийслэл Токио, Их Британийн нийслэл Лондон, АНУ-ын Лос-Анжелес, Сингапур хотууд тэргүүлжээ. 


Энэ жагсаалтыг гаргахдаа хүнд зориулсан дэд бүтэц, зах зээлийн нөөц боломж, соёлын ололт гэсэн гурван хэсэгт нэгтгэсэн 162 үзүүлэлтээр хотуудыг үнэлдэг аж. 


Мөн шинжээчид материаллаг баялаг болон боловсролын түвшин, компанийн ашигт ноогдуулах татвар, аж үйлдвэрийн хөгжлийн түвшин, тухайн хот дахь олон улсын корпорациудын төв байрны тоо, хотын брэндийг дэмжих стратеги, мэдээллийн технологийн салбар дахь Засгийн газрын бодлого, утасгүй сүлжээний хөгжил, картаар төлбөр хийх үйлдэл хэр хөгжсөн зэргийг судлан, үнэлэлт дүгнэлт өгдөг юм байна. 

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин