Н.Дэлгэрсүрэн: “Страто чинь Зандаахүүгийн Энхболдын компани. Та нар дийлэхгүй ээ...” гэдэг

img

 

 

2020 оны улсын төсөв батлагдсан хэдий ч орлого төвлөрүүлэх асуудал дээр АМНАТ-өөс бүрдүүлэх  1.3 их наядаар дутна. Учир нь ҮХЦ Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосноор төсвийн орлого бүрдүүлэлт тасрахад хүрээд байгаа юм. Гэхдээ УИХ дээрх хуулинд зохицуулалт хийхээр ажлын хэсэг гарган ажиллаж байна.

 

 

 

Харин ҮХЦ-ийн шийдвэртэй холбогдуулан уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниуд гэж татвараас чөлөөлөгдөхөөр байгаа. Тухайлбал, “Говийн илч”, “Страто” компани гурван тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгдөхөөр байгааг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Цаашлаад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Страто ХХК одоо улсаас 3.2 тэрбум төгрөгийг буцааж авах хүсэлтээ өгсөн байгаа” гэдгийг ч сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн. Нүүрс тээвэрлэдэг эдгээр компаниудын хууль бус ажиллагааны талаар нутгийн иргэд шүүмжилж, таслан зогсоох арга хэмжээ авч өгөхийг төр, засгаас хүсдэг ч өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгааг дээрх эрхмүүд нотолж, иргэд бухимдсаар байна. Учир нь өнгөрсөн хавар Ж.Батзандан нарын нэр бүхий гишүүд  “Говийн хөгжил ба тулгамдсан асуудал” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь зэрэг аймгийн 150 орчим иргэний төлөөлөл оролцож, уул уурхайн салбар дахь хууль бус үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж байлаа.  Тухайлбал,

 

 

Дорноговь аймгийн иргэн О.Баасанжав:

 

-Бид шүтэх газаргүй, амьдрах газаргүй боллоо. Хамрын хийдийн асуудлаар нэлээд тэмцсэний дараагаар эрх мэдэлтнүүд мэдлээ гэдэг. Орон нутаг удирдлага байхгүй. Ард иргэд л байгалийн баялаг, шашин шүтлэгээ хамгаалж байгаа. Хэн тусгай хамгаалалттай газар зөвшөөрөл өгчихдөг юм. Ард иргэд эсэргүүцэхээр янз бүрээр шахаж, хавчдаг байдалд хүргэх юм. Ирээдүйд би яах вэ. Үндэс болсон асуудал дээр бид шийдвэр гаргамаар байна. Сүүлдээ хамрын хийдэд ухуулахгүй болохоор өөр газар өгнө гэж байна. Залуучууд бид хэн нэг даргад долигнож байж сайхан амьдрах гарц үлдээд байгаа. Дорноговийн Хамрын хийдийн асуудал дан ганц Дорноговийн, Монголын биш дэлхийн асуудал гэсэн асуултад АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга н.Дашзэвгэ “Хамрын хийдийн зөвшөөрлийг цуцлагдсан байх хугацаанд орон нутаг тусгай хэрэгцээнд авсан байсан.  Гэтэл тусгай хэрэгцээнд авсан байхад шүүх цуцлаад дахин зөвшөөрөл олгосон байлаа. Одоо хоёр тусгай зөвшөөрөлтэй, шүүх дээр асуудал явж байгаа” гэсэн хариулт өгсөн.

 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн, “Цэцийн хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн н.Бүддорж:

 

-Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компаниас орон нутгийн -Тавантолгой” компани 380 мянган тонн хулгайд алдсан буюу Монголын ард түмний өмчийн хулгайлсан гэдэг яриаг анх та дэлгэсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сум бөгөөд Дундговь, Дорноговь, Говьсүмбэр  зэрэг дөрвөн аймгийн 10 сумын газар дээгүүр “Страто” гэдэг Батхишиг захиралтай компани нүүрсний тээвэр эрхэлж байгаа. 60 тоннын даацтай нүүрсний замаар Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дундговь аймгийн Өлзийт, Даланжаргалан, Говьсүмбэр аймгийн 3-4 сумаар явж байгаа энэ асуудлыг ЗТХЯ-ныхан хариулах хэрэгтэй байна. Замаа засаагүй байхад 120 гаруй тоннын даацтай нүүрсний машинууд маш ихээр явж, ачилт хийгдэж байгааг яагаад анхааралдаа авахгүй байна вэ?

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн н.Цогтбаатар:

 

-Манай суманд уул уурхайн асуудал тулгамдсан асуудал болоод байна. Нэг суманд 35 лиценз олгосон байгаа. Энэ үнэхээр хүнд асуудал болсон. Тэр нутгийн ард иргэд, ургамал, ан амьтаныг золиосонд гаргаж байна. Сүүлийн жилүүдэд ард иргэдээс нь ямар  ч зөвшөөрөл авахгүй, үнэлгээ хийхгүйгээр усыг ашиглаж, уурхайгаа нээж байна. Нутгийн ард иргэдийн тэвчээр алдагдлаа.

 

Дорноговь аймгийн Даланжаргал сумын малчин н.Чулуунзүрх:

 

-Би нутгийн иргэдээ төлөөлөл АМГТГ болон УИХ-ын гишүүд, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад “Олон ихт баян” компанийн үйл ажилагааг хаалгуулах гэж ирсэн юм.  Хайгуул хийж эхэлсэн цагаасаа л нутгийн иргэдийг доромжилж, гар худгаас ус татаж байсан. Хайгуул эхлээгүй байж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хайгуулын талбай дээрээ үйлдвэр бариад явж байна. Нийтийн сонсгол явуулахгүйгээр нэг сумын газар нутгийн 10800 га газрыг зарж болдог юм уу. Даланжаргалан суманд 101 лиценз байгаа шүү.

 

 

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэн н.Дэлгэрсүрэн:

 

-Говьсүмбэр аймгийн хоёр сумыг бүхэлд нь авсан “Экю сора” компанийн 11 лицензтэй талбай дээр Шивээговь  тосгон оршиж байна. Бид “Экю сора” компанийн лицензтэй талбай дээр амьдарч байтал гэнэт “Страто” гэдэг мундаг том компани гараад ирлээ. “Страто” компани бол ямар ч зөвшөөрөлгүй, нүүрс угаах үйлдвэрийг өнгөрсөн 10 дугаар сард барьсан. Өвөлжин бэлтгэлээ хийсэн. Өнөөдрийн байдлаар Шивээговьд “Страто” компани тээвэрлэлт хийх замаа тавиад эхэлсэн. Энэ замаа бас зөвшөөрөлгүй тавьж байна. Үүнээс үүдэн нийт 12 айлын 28 өвөлжөө, хаваржаа, 60 гаруй иргэн, хүн, малын эрх, бэлчээрийн асуудал хөндөгдөж байна. Энэ “Страто” компани  урьдчилж үйл ажиллагаа, бэлтгэлээ хийдэг, араас нь манай төрийнхөн бичиг баримтаа гаргаж, өөрсдөө очдог. Өөрөөр хэлбэл, “Страто” компанийн конторт төрийн тамга тэмдгийг барьж очоод гэрээ контрактаа хийдэг. Иргэд бид эсэргүүцэж, ингэж зам тавьж болохгүй гэсэн чинь “хохь нь шүү, тэгвэл хоёр зам тавина шүү” гээд дундуур болон хойгуур зам гаргасан. Энэ замаар УУХҮ-ийн  сайд Д.Сумъяабазарын 20 машин явна. Дахиад өдөрт 100 машин явна. Цаана нь хэн хэн гэдэг дарга нарынх байгаа юм бүү мэд. “Энэ үйлдвэр бол Зандаахүүгийн Энхболд даргынх. Та нар дийлэхгүй” гээд ярьж байна. Бид Шивээговь сумынхаа 3000 гаруй иргэдийн үгийг дайж ирж хэлж байгаа юм. Шивээговь сумын иргэд бид том оврын машиныг битгий явуулаач, бэлчээр сүйтгээд байна. Таслан зогсоож өгөөч ээ гэдгийг үгийг дайж ирж байгаа. Энэ асуудалд ашиг сонирхлын зөрчил байна. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ЕТГ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр явдаг. Иргэдийнхээ талд үйлчилдэг төрийн албан хаагч гэж нэг ч байхгүй. Компанийн  талд үйлчилдэг. Цагдаа дуудахад биднийг байцаадаг, компанийн асуудлыг Засаг даргынх гэдэг.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Бид хариуцлагагүй биш хариуцлагатай уул уурхайг ярьж байна. Одоо говио МАНАН бүлэглэлийн гараас салгаж авъя. Хаашаа ч харна МАНАН-гийн уурхай. Бүх зүйл тодорхой харагдаж байна лээ. Говиос олох ёстой орлого, их хэмжээний баялгийн сан хэдхэн гэр бүлийн карма руу орж байгаа.

 

Ийнхүү иргэд орон нутгаа хамгаалахаар байр сууриа илэрхийлсэн байдаг. Харин энэ хэлэлцүүлгийн үр дүн, иргэдийн тэмцэл өнөөг хүртэл үр дүнд хүрээгүй, уул уурхайн зарим компаниуд үйл ажиллагаа явуулсаар байна.

Н.Энх

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ малчдад уул уурхай саад болсон зүйл байхгүй л дээ. Шантажаар амьдраад сурчихсан нэг л их байгальдъхайртай хүмүүс
2020-03-29
Bur musun arilval taarna. Yun songuuli. Ta nar arai dahin songoh geed tenegteed bgaan bisg biz de
2019-11-23
Монгол улс хэзээ ч хөгжихгүй тэгээд болоо
2019-11-22
Батзандангийн хэлсэнээр МАНАН=З.Энхболд+Хvрэлсvx+Cумьяабазар
2019-11-20
dava:
Noyontoi zargaldval tolgoigui .nohoitoi zargaldval hormoigui gedegdee .odoohondoo naad zi gedeg hun chin noyon suuchaad bgaa ym bish uu?
2019-11-20
З .Энх-болд маань сонгууль болох гэж байхад ашиг сонирхолын зөрчилд идэгдвэл наад А-нам өнгөрлөө шүү
2019-11-20
Bur musun arilval taarna. Yun songuuli. Ta nar arai dahin songoh geed tenegteed bgaan bisg biz de
Дугуйн замаар 60-100тонн даацтай ХДАМашин явах нь байгаль орчинд халгаатай.Эхлээд засмал замаа тавьчихаад тээвэр хийхийг л ард иргэд нь шаардаад байгаа гэсэн...
2019-11-20
өвөрхангайн ханаж цаддаггүй хүүрнүүд юм аа
2019-11-20
ZOCHIN:
ZAM TAVIAD YVJ BGAA N HARIN SAIN L BNASHDEE.ZAMGUI ULAAN TOOS CHINI L BURUU BIZDEE....
2019-11-20
өвөрхангайн ханаж цаддаггүй хүүрнүүд юм аа