ВИДЕО: Ч.Сайханбилэгт ял тулгасан “Дубайн гэрээ”
2019-11-20

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой шүүх хурлын шийдвэрийг танилцууллаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Дубайн гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон Ч.Сайханбилэгийн захирамж илт хууль зөрчсөн гэдгийг захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 18-нд шийдвэр гаргав. Тухайн үед 28 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газрыг төлөөлж, Эрдэнэс Оюутолгой, Эрдэнэс Монгол компанийн удирдлагууд болох Д.Ганболд, Б.Бямбасайхан нар гарын үсэг зурсан юм. Гэвч гарын үсэг зурах эрх олгосон Ерөнхий сайдын захирамж нь хууль бус учраас Дубайн гэрээ бүхэлдээ хүчингүй болсон гэх мэдээллийг өмгөөлөгч Г.Батбаяр өглөө.

 

Учир нь энэ эрхийг Засгийн газар хуралдаж олгох ёстой. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дангаараа захирамж гаргасан нь хууль зөрчсөн хэмээн үзжээ. Тиймээс хариуцлагыг Ч.Сайханбилэг, Д.Ганболд, Б.Бямбасайхан нар хүлээх ёстой. Мөн гэрээнээс үүдсэн хохирлыг ч тэд барагдуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.

Shuud.mn
Сонин хачин