Ц.Нямдорж: "Оюутолгой"-г зогсоовол Монгол Улс ганцаардана

“Оюутолгой”-н гэрээг цуцлах асуудал сүүлийн үед хүчтэй яригдаж байгаа. Энэ талаар ХЗДХ-ийн сайд байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулав.
-"Оюутолгой"-н гэрээг тойрсон асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
УИХ-ын гишүүд аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж болно. Шүүмжлэлтэй хандаж байгаа бол баримттай үнэн зүйл ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүд ордон дотор хов жив ярьж болохгүй. Харамсалтай нь Оюутолгойн талаар хов живийн асуудлыг ард нийт, сэтгүүлчид биш УИХ-ын гишүүд хийж байгаа.
2009 онд УИХ “Оюутолгой”-н талаар шийдвэр гаргаад Засгийн газарт үүрэг өгсөн. Тэр үед С.Баяр Ерөнхий сайд байсан. Энэ гэрээ бол Монгол оронд барууны орнуудын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа, урьд өмнө хийгдэж байгаагүй, ирээдүйд үргэлжлэх анхны гэрээ. Энэ зөвхөн үйлдвэр биш улсын аюулгүй байдал, гадаад харилцаа гээд олон үр дагавартай гэрээ. Гэрээ байгуулагдаад 10 жил болж байна. Одоогийн байдлаар 9 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Монгол Улсын ДНБ-ий жилийн орлогоос давах хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн.
Эзгүй талд Монголын талаас нэг ч төгрөг гаргалгүйгээ уурхай боссон. Далд уурхайн ажил одоо ид явагдаж байгаа. Далд уурхай гэдэг 1300-1500 км-ийн гүнд хийгдэж байгаа бүхэл бүтэн хот гэсэн үг. Үүнд “Рио тинто” болон түүнийг дагасан компани , Дубайн гэрээгээр 15 банкуудаас хөрөнгө оруулалт хийгдсэн. Хамгийн сүүлийн үедийн мэдээгээр тэнд 15 мянган хүн ажиллаж, 95 хувь нь монголчууд байгаа. Энэ төслийн хүрээнд 20-иод мянган аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийж байгаа.
УИХ-ын ажлын хэсэг “Оюутолгой компани”, Засгийн газрын хооронд гурван асуудлаар яригдсан. уудаас мөнгө осгосон. Танай УИХ “Оюутолгой”-н гэрээг буцаах гэж байна, захиргааны хэргийн шүүх дээр Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгох асуудал яригдлаа, татварын маргаантай асуудлыг гэрээнд заасны дагуу эвийн журмаар шийдье. Энэ танай Засгийн газрын байр суурь мөн үү гэсэн. Ийм байдалтай бараг хоёр жил боллоо. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараагаар Захиргааны шүүх хуралдаад Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгож, Дубайн гэрээг хүчингүй болгох арга хэмжээ ав гэсэн. Ерөнхийдөө “Оюутолгой”-н төсөл зогсох нөхцөл үүссэн учир нэмэлт хүндрэл гарсан. ҮАБЗ энэ асуудлаар хуралдлаа. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай яригдлаа. УИХ дээр ярьж байгаад эцсийн хариуг хэлэх боллоо. Энэ компанийн тухайд хоёр талаас маш хүнд нөхцөлд ажиллаж байга. Нэг талаас Монгол Улс ногдол ашиг авч чадахгүй байна, нөгөө талаас та нар Монголд 9 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, бидэнд юу өгсөн бэ гэдэг. Энэ төсөл цааш үргэлжлэх ёстой гэдэг хатуу байр суурьтай байна. Монгол Улс 2009 онд тэр аяараа хөдөлж байгаад энэ хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Зөвхөн Монголын асуудал биш дэлхийн хамгийн том банкуудтай харьцах харьцаа үүснэ. Хэрвээ үүний зогсоовол Монгол Улс дааж давахааргүй маргаанд орж, маргаанд ялагдах магадлал маш өндөр. Маргаанд ялагдвал Монгол Улс дааж давшгүй өрөнд орж, ирээдүйд орох ашгаа хүртэл тэглэнэ. Тиймээс улсыг ийм хүнд байдалд оруулж болохгүй.
Дубайн төлөвлөгөөний тухайд гэнэт очоод гарын үсэг зурсанд шүүмжлэлтэй хандаад байгаа хүмүүстэй санал нэг байна. Тэр үед Ч.Сайханбилэг гэдэг хүн Ерөнхий сайд байсан нь үнэн. Далд уурхайн хөрөнгө оруулалтад 15 банк оролцож, 4 тэрбум ам.доллар авсан нь үнэн. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үед манай нам тэр Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан нь үнэн. Шадар сайд нь У.Хүрэлсүх, Сангийн сайд нь Ж.Эрдэнэбат байсан. Ойрын өдрүүдэд хөрөнгө оруулагчдын ТУЗ-ийн хуралдаан болж, энэ төслийг цааш нь явуулах уу гэдэг асуудал яригдах гэж байна. Гэтэл энэ үед Захиргааны хэргийн шүүх нь Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгож, УИХ нь Дубайн гэрээг хүчингүй болговол юу болох вэ? Оюутолгойн гэрээг зогсоовол хэн хожих вэ? Хамгийн аюултай нь Монгол Улс ганцаардана. “Рио тинтой” компани дэлхийн хоёр номерт зогсдог компани. Энэ компанийн ард Английн хатан хаан, Европын холбоо байдаг. Хүч тэнцвэргүй маргаанд Монгол Улс орвол яах вэ?
-ҮАБЗ ямар байр суурь илэрхийлж байна вэ?
-ҮАБЗ-ийн гишүүд миний саналтай нэг байгаа.
-Гэрээг байгуулсан эрх мэдэлтнүүд авлига авсан гэдэг?
“Оюутолгойн гэрээг байгуулсны төлөө Засгийн газрын сайдууд хоёр тэрбум ам.долларын хахууль авсан. Нэг тэрбум ам.долларыг С.Баяр, бусдыг нэг ам.долларыг гарын үсэг зурсан сайдууд авсан” гэсэн яриа гаргасан. УИХ-ын гишүүн хүн 200 сая ам.долларын хахууль авсан бол баримтаа гаргаж ир гээд маргаан бүлгийн хурал дээр ширүүссэн. 4 тэрбум ам.долларын өртөгтэй хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-аар баталчихаад хоёр тэрбумыг нь хахууль авдаг төсөл гэж юу байх вэ? Үүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга сайд байхдаа Засгийн газрын хуралдаанд сонсоод сууж байсан шүү.
-Гэрээнд өөрчлөлт оруулах талаар санал тавьсан уу?
Оюутолгойн гэрээнд засч сайжруулах зүйл байгаа. Би гурван удаа энэ асуудлаар асуулга тавьж байсан. Хэтэрхий нэг талыг барьж асуудал яриад байгаа юм биш үү гэдгийг ярьж байгаа. Гэрээг шинэчлэх талаар бид ярьсан. Хоёр талаасаа тохиролцож чадвал хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах бололцоотой.
-Цаашид хэлэлцээр хийх үү?
-УИХ ямар шийдвэр гаргах нь мэдэгдэхгүй байхад ямар хэлэлцээр хийх вэ? Ер нь бол ДЦС барих гэрээтэй байсан. Гэтэл дунд нь тооцоогүй асуудал сөхөгдсөн. "Тавантолгой"-д, "Оюутолгой"-д барина, сэргээгдэх эрчим хүчээр хийнэ гээд замхруулсан.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ