“Биокомбинат”-ыг шинэчлэх төслийн санхүүжилтийг нэмлээ

img

Сонгино дахь “Биокомбинат” Улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ)-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг нэмэгдүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтөд Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михай Галошфай нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

 

 

Төслийн хүрээнд олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/-ын шаардлага хангасан вирусийн гаралтай вакцин үйлдвэрлэлийн барилга, лаборатори шинээр барьж, өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоно. Үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах дэд бүтэц, энерги хангамж, инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг гүйцэтгэнэ. Шинэ үйлдвэр, технологи, тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнийг сургах, дадлагажуулах ажлыг хэрэгжүүлэх юм.

 

Уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улс шүлхий, мялзан зэрэг өвчний эсрэг нэн шаардлагатай вакцин, эм бэлдмэлийг өөрийн оронд үйлдвэрлэх боломж бүрдэх юм.

 

Улмаар Монгол орны мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд дээшилснээр нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх халдварын эрсдэл буурч, хүн амын хүнсний баталгаат байдлын халдвараас хамаарах аюул үлэмж хэмжээгээр багасч, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, малчдын амьжиргаа дээшлэхэд онцгой ач холбогдолтой юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

12345:
Улаан гуай ч монго хусах арга олчихсон овгон доо...
2019-11-20
шүлхийн вакцин хийх чадвар бүхий лаборатори, чадамж үүгээр бүрдэхгүй бол хоосон өр болно доо? Үүнд эргэлзэж байна,
2019-11-20
Ээлжит мөнгө угаалт:
Улааны ээлжит мөнгө угаалт.
2019-11-20
Ээлжит мөнгө угаалт:
Улааны ээлжит мөнгө угаалт.
2019-11-20