Сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ
2019-11-21

 

 

"БЛЮ СКАЙ" ЗОЧИД БУУДАЛ

 

08:30 цагт: “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн II үе шат Улаанбаатар хот болон 10 аймагт хэрхэн хэрэгжсэн тухай танилцуулах үр дүнгийн хурал үргэлжилнэ. Утас: 99007360

 

10:00 цагт: Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 325044

 

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

 

11:00 цагт: БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгээр баригдсан хүүхдийн эмнэлгийн нээлт болно. (09:30 цагт Эрүүл мэндийн яамны үүднээс автобус хөдөлнө). Утас: 99179899

 

ХӨСҮТ

 

11:00 цагт: "Хавдар судлалын тулгамдсан асуудал" үндэсний чуулга уулзалтын хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд МУ-ын гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Н.Нямдаваагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 99063902

 

ХААИС

 

11:00 цагт: ХААИС-ийн профессорын багуудын үйл ажиллагаа болон судалгааны грант хүртсэн багш, судлаачдын бүтээлийг танилцуулах нээлттэй хаалганы өдөр болно. Утас: 99287297

 

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

 

11:00 цагт: Төв аймгийн залуучуудын төлөөлөл мэдээлэл хийнэ

 

11:30 цагт: Өвөлжит хүндэрч байгаатай холбоотой бэлчээр, малчдын өмнө тулгамдаж бусад асуудлаар “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ, Малчдын холбоодтой хамтарч мэдээлэл хийнэ

 

12:00 цагт: “Төр иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна. Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байна” сэдвээр иргэн С.Мишиг мэдээлэл хийнэ.

 

12:30 цагт: МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

 

13:00 цагт: БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар Япон улсад айлчилсан талаар мэдээлэл хийнэ.

 

МУИС-ийн 1-р байрны Дугуй танхимд

 

14.00 цагт: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа болно. МУИС-ийн нэрэмжит 300 орчим сая төгрөгийн тэтгэлгийг нийт 254 суралцагчид гардуулна.

 

Пума Империал зочид буудал хурлын танхим

 

14.00 цагт: "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн нөхцөл байдал" зөвлөлдөх уулзалт болно.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

 

16:00 цагт: Шинжлэх ухааны доктор Ц.Батбаярын “The Dynamic decade: Mongolian sovereignty and Foreign policy between East and West 1990-2000” болон П.Үржинлхүндэвийн “Ойр дайдын оронтой түншилсэн түүхээс” номыг танилцуулах ёслол  болно.

Shuud.mn
Сонин хачин