Хүндийг өргөгчид олимпийн дөрвөн эрх авах зорилготой
11-21

 

Олон улсын хүндийг өргөлтийн холбооны “Алтан од” шагналт, Монголын хүндийн өргөлтийн нэрт дасгалжуулагч Т.Самбуугийн нэрэмжит “Алтан туухай” тэмцээнийг арванхоёрдугаар сарын 3-4-нд зохион явуулахаар болжээ. Огцом өргөлтийн төрлөөр болох тус тэмцээн Спортын төв ордны А зааланд болж, шилдгүүдээ тодруулна. Энэхүү тэмцээнийг Монголын хүндийн өргөлтийн холбооноос БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-тай хамтран зохион байгуулах юм.

 

Энэ дашрамд сонирхуулахад, Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг тамирчид “Токио-2020” олимпийн наадамд дөрвөн эрх авч оролцох том зорилт тавиад байгаа аж.

 

Шигшээ багийн тамирчид ирэх сард Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

 

Д.Өлзий

Shuud.mn
Сонин хачин