Оксфордын толь 2019 оны онцлох үгийг нэрлэлээ
2019-11-21

 

Оксфордын толь бичгийг хэвлэн гаргачид жил бүр англи хэлний онцлох үгсийг нэрлэдэг уламжлалтай. Жил бүрийн жагсаалт дэлхий дахины чиг хандлага, санаа зовж буй асуудлуудыг тусгадаг хэмээн үздэг бөгөөд энэ жилийн жагсаалтад ихэвчлэн цаг ууртай холбоотой үгс багтжээ. 

 

The New York Times сонины мэдээлснээр, жагсаалтын эхэнд "climate emergency" /экологийн онц байдал/ гэсэн үг орсон байна. Энэ холбоо үг 2019 онд "эрүүл мэндийн салбар дахь онц байдал" гэсэн үгнээс ч илүү хэрэглэгджээ. 

 

Түүнчлэн "climate action" /цаг уурын өөрчлөлттэй тэмцэх/,  "climate denial" /цаг уурын өөрчлөлтийг үгүйсгэх/, "eco-anxiety" /эко түгшүүр/, "extinction" /мөхөл/ гэсэн үгс хамгийн их хэрэглэгдсэн үгсийн жагсаалтад багтжээ.

 

Жагсаалтыг гаргасан эрдэмтэд, хүмүүс цаг уурын чиглэлийн үгс ихээхэн хэрэглэсэн нь англи хэлтэй ард түмнүүд экологийн асуудалд ихээхэн санаа зовниж буйг илэрхийлж байгаа хэрэг хэмээсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин