Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчөөс чөлөөлөв
2019-11-21

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэв. Төв банкны хуулийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ Н.Баяртсайхан гаргасан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Оюундарь нар Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсох хэрэгтэй байна. Өөрөө чуулганы хуралдаанд мэдээлэл хийе гэсэн санал гишүүдэд тавьсан байна гэлээ. Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

ҮАБЗ-ийн хаалттай хуралдаанаар Н.Баяртсайхан Ерөнхийлөгчийн мэдээллийг сонссон. Эдийн засагт буруу зөрүү мэдээлэл өгч, доргилт үзүүлж болохгүй. Эдийн засаг өсч, төсвийн алдагдал буурсан эерэг үзүүлэлт байгаа бол "саарал жагсаалт"-д орсон нь банк, санхүүгийн хяналт шалгалттай холбоотой гэгдийг мэдэгдсэн. Монголбанкны Ерөнхийлөгчийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

 

Дараагаар нь Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг 57.1 хувийн саналаар дэмжин чөлөөллөө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Ардын намын ялзарчин авлигачид бушуухан үхэж далдраач ээ..үхээч пяздануудаа:
Ардын намын авлигачин хулгайчууд далдуур хулгай хийж идчихээд ганц нэг хүн чөлөөлсөн болоод асуудал шийдэгдсэн гэж үздэг.Ард түмэнд учирсан хохирол хэзээ ч нөхөн төлөгдөж байгаагүй.
2019-11-21