Sibru: Х.Баттулгын аяллын агентлаг Туватай хамтарна
2019-11-21

Монголын төрийн тэргүүний аялал жуулчлалын компани болох Женко Тур Бюро аяллын шинэ чиглэлүүд боловсруулан, Туватай хамтрах гэж байна хэмээн sib.ru мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ талаар Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол "ВКонтакте" олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

 

"Ах дүүгийн харилцаат Монгол улсыг төлөөлөн хоёр сайхан бүсгүй манайд зочиллоо. Уулзалтыг санаачилсан хатагтай Ц.Энхтуяа "Ай номадик" ХХК-ийн ерөнхий захирал, "Женко тур бюро" -ийн удирдах зөвлөлийн дарга юм. Бид манай улсын аялал жуулчлалын объектуудыг хөгжүүлэх боломжуудыг хэлэлцлээ" хэмээн Тувагийн тэргүүн бичжээ.

 

Sibru.сом  цааш нь мэдээлэхдээ "Женко Тур Бюро" бол  Монголын томоохон аялал жуулчлалын агентлаг бөгөөд өнөөгийн ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын эзэмшлийнх. "Genco" брэндийн дор Баттулгын олон хөрөнгө байдаг хэмээсэн байна. 

 

Мөн хамтарсан  төслийн талаар 10 дугаар сард Шолбан Кара-оол Монголд айлчлан, Халтмаагийн Баттулгатай уулзах үеэр тохиролцсон хэмээжээ.

 

"Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар тохиролцсон нь нөлөөллийн хүрээг өргөжүүлэх Монголын тэргүүний ердөө нэг л алхам юм. Гэхдээ Монголын дотоод зах зээл дээр Тува руу хийх аяллын чиглэлүүд тийм ч эрэлттэй байхгүй болов уу...Х.Баттулгын дорвитой санаачилгуудын нэг нь Монголын талд сүндэрлэсэн 40 метрийн өндөртэй Чингис хааны хөшөө юм. Зөвлөлтийн үед Чингис хаан Монголын түүхэн хүмүүсийн нэг төдий байсан бол одоо монголчууд Чингис хааныг үндэсний баатар, онцгой бахархал гэж үздэг юм" хэмээн мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Tuva:
Монголд элэггүй хүмүүсдээ тувачужд. Харин хаа очиж өвөрлөгч нар монголоо гэсэн сэтгэлтэй
2019-11-21