Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тогтоолыг батлав
2019-11-21

 

13:00 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.  УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-УИХ-ын 57 дугаар тогтоолоор Оюутолгой"-н гэрээг засах үүрэг өгсөн. Би энэ тогтоолыг батлахад оролцоогүй. Итгэл үнэмшил муу байсан юм. Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хяналт тогтоол байсан. Энэ талаар хуралдааны протоколд тэмдэглэгдсэн байдаг хэмээв. Гишүүд "Дубайн гэрээг сайжруулах хэрэгтэй, хүлээн зөвшөөрч болохгүй" байр суурийг хэлж байв. 

 

Оюутолгойн үндсэн ажилтан 2200, туслан гүйцэтгэгч 13 мянга, нийтдээ 15 мянган хүн ажиллаж байгаа юм байна. Туслан гүйцэтгэгч нарын тоо одоогоор багассан аж. 

 

Ийнхүү УИХ-ын гишүүд  “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжин батлав. 

 

Ш.Раднаасэд: "Оюутолгой"-н ТУЗ-ийн Монголын талын гурван хүн муу ажиллаж байна

 

11:30 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 

 

-Бид өөрсдийн сул талаа бага ярьж, алдаагаа хэрхэн засах талаар бодож үгээ хэлээсэй. Ажлын хэсгийн гишүүн болсноос хойш "Рио тинто" компанийнхан уулзах хүсэлт их ирүүлсэн. Нэгэн ч удаа уулзаагүй. "Эрдэнэс Оюутолгой"-н ТУЗ-д ажиллаж байгаа Монголын талын гурван хүн муу ажиллаж байна. Монголын талын ашиг авах талаар ярихгүй, эдний байр суурь ажиглагдахгүй байна. Бид 1000 тонн унц алтаа хэрхэн ашиглах талаар ярилцахгүй байна. Алт нь гараад байна уу, зэс нь гараад байна уу, мөнгө нь гараад байна уу бүү мэд. Бид хувь хүртэх биш өрөнд орж байна. Үүн дээр ямар байр суурь барьж ажилласан бэ?

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

 

-Нэг цонхоор байх гэдэгтэй санал нэг байна. Манай УИХ-ын гишүүнд уулзах хүсэлтийг нь хүлээн авч тал тал  тийшээ утасдахаа болих хэрэгтэй. Эрх бүхий салбарын сайд болон Засгийн газраас бусад нэг ч хүн албан бусаар уулзалт хийхийг хориглосон. Далд уурхайн төлөвлөлтийн гарын үсгийг зурах эрх өгсөн тогтоол байдаг. Мөн ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. 

 

"Эрдэнэс Оюутолгой" компанийн захирал Ц.Түмэнцогт: 

 

-"Оюутолгой"-н орлогын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудад зарцуулагддаг. Цахилгааны хуваарилах байгуулж, ган бөмбөлгийг "Оюутолгой"-д нийлүүлдэг. Алт, зэс, мөнгийг олон улсад зөвшөөрөгдсөн багцаар дээж авч, баталгаажуулдаг. 

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Говийн газрын доорх усан дээр бид бодлоготой хандах хэрэгтэй. Энэ ус бол газрын доорх баялаг шиг дахин сэргээгдэхгүй ус. Усны хэрэглээн дээр ямар бодлого барьж байна вэ?

 

"Эрдэнэс Оюутолгой" компанийн захирал Ц.Түмэнцогт: 

 

-Оюутолгой компани 16.9 тэрбум төгрөгийг усны төлбөрт төлсөн байдаг. Ашигласан усныхаа 90 орчим хувийг дахин ашигладаг. Цаашдаа гадаргууны усыг ашиглахад бэлэн байгаа. 

 

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

 

-Оюутолгойн төсөвт оруулах мөнгө нь "Эрдэнэт"-ээс бага байгаа. Үүнийг олон түмэн мэдэж байгаа. Тиймээс энэ гэрээг засч сайжруулах шаардлагатай. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
TUMEEE BOLIJ UZEE OORIIN TOLGOIGUI MAL
2019-11-21