Онгоц, галт тэрэг өндөр хурдны интернеттэй болно

Оросын галт тэрэг, онгоцнуудыг өндөр хурдны интернеттэй болгохоор "Үндэсний технологийн санаачилга" ажиллаж байгаа талаар Известия мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, төслийн зохиогчид ажилдаа хэдийнэ орсон бөгөөд утасгүй холбооны цоо шинэ системийг нэвтрүүлэх зорилттой байгаа аж.
Төслийн зохиогчдын мэдэгдснээр 2022 он гэхэд туршилтын журмаар үүрэн болон хиймэл дагуулаас авсан интернет ажиллуулах юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ