Д.Лүндээжанцан: Бид ардчиллын үнэ цэнийг бууруулахгүйн төлөө явах ёстой
11-21

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох төслийг хэлэлцэв. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш 30 жил болж байгаа. Тиймээс ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох 30 жилийн ойн медалийг бий болгох нэг удаагийн үйлчлэлтэй УИХ-ын тогтоолын төсөл юм. Уг тогтоолын төслийг байнгын хороо хэлэлцэн дэмжсэн байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

 

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг дэмжиж байна. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш иргэн хүн үг хэлэх эрхтэй болсон. Хамгийн гол нь энэ медалийг хэн авах вэ? С.Зориг нас барснаас хойш ардчилал анархизм рүү шилжсэн. УИХ-ын гишүүд нь хамар доороо хагархай гэгч болсон. Ардчиллын буянаар ажилгүй болсон, тэтгэврээ гарсан хүмүүс байна. Улс төрийн хэлмэгдлээс гараад эдийн засгийн хэлмэгдэлд маш олон хүн орсон. Үйлдвэргүй, ажлын байргүй болсон. 

 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

 

-Монгол Улсад ардчилсан хувьсгал одоогоос 30 жилийн өмнө бий болсон. Энэ үед Монголын ард түмэн түрэн дэмжиж, уухайлан орсон. Үүнийг ойлгож байгаа О.Баасанхүү гишүүндээ талархлаа. Монголын ард түмэн нэг хүний хамраас цус гаргалгүй ардчилсан нийгэмд шилжсэн нь Монголын ард түмний түүхэн ололт. Ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр олон олон хүн үүргээ биелүүлсний нэг нь таныг гэж боддог. Эдийн засгийн хувьд хүндрэлтэй цаг үе байгаа. Гэхдээ энэ шагналыг хэвлэх зардал байгаа гэсэн. Дагалдах мөнгөн урамшууллыг оруулах талаар олон санал ирсэн ч энэ нь бололцоогүй юм. 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжих түүхэн шилжилт хийсэн. Энэ түүхэн шилжилт алс ирээдүйд яаж бичигдэх нь бидний үйл ажиллагаанаас шалтгаалах юм. Эрх чөлөөний төлөөх хүсэл эрмэлзлийн нэг нь 1990 онд өрнөсөн ардчилал. Монголчуудын сонгож авсан ардчиллын зам алдаагүй. Харин ардчиллын зүй ёсны зарчмуудыг хэрэгжүүлэх дээр бид эргэж буцаж, хөрвөж байгаа зүйл бий. Энэ үед гарсан Үндсэн хуулиуд гэхэд зарим орон дээр гарсан. Монголчууд ардчиллын үнэ цэнийг бууруулахгүйн төлөө бид явах ёстой. Парламентын ардчилсан тогтолцоог улам төгөлдөржүүлэх асуудал чухал байна. Зөв төгөлдөржүүлэх, нийгмийн дэг журам, улс орны хөгжил дэвшил иргэн бүрийн аж амьдрал дээр яаж тусах вэ гэдгийг давхар бодох шаардлагатай байна. 

 

Ийнхүү гишүүн асуулт тавьж, үг хэлсний дараагаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулав. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
хөгшин нохой:
Өгөр төгцөг олон жилийн ууж идсэнээ шингээгээд тэтгэвэртээ гараад зайлах хэрэгтэй.
2019-11-22
Ene lundee odoo bolmoor shatra toglood dursamzaa bich odoo hogshin uhan zaluuchuudynbai bolz duuslaa
2019-11-22
zochin:
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан та гараад ард түмнээ хар, улс орныхоо эдийн засгийг хар чиний төрсөн үнэн үхэх чинь үнэн бусад нь цөм худлаа. Үндсэн хуулийг дахин давтан завхруулж улс орноо бусниулсан хүн бол та мөнөөс мөн. Яаж таныг төрийн ордоноос үтэр түргэн зайлуулах вэ
2019-11-21
ALMASYYD AA!!!!!!!?????????????????????????????????????????????????:
Odoo ene hyrald syygaa ta nar dyngeen tabiulsan zailchgaa!!!erdee l ene syy dee!!!almasyyd aa!!
2019-11-21