Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг дэмжив

img

 

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Монголбанкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны даргад нэр дэвшигчдийг хэлэлцжээ.  Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжсэн байна.

 

Өнөөдөр өглөө Эдийн засгийн байнгын хорооны хуралдаж, уг томилгоог хэлэлцэв. Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувийн саналаар дэмжлээ. Мөн СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжив. 

 

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Лхагвасүрэн нь эдийн засагч мэргэжилтэй, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр цолтой.  1989 оноос Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан, Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан, 1994 оноос Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч, 2000 оноос, Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх, 2016 оноос Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр тус тус ажиллажээ. 

 

Харин СЗХ-ны даргад нэр дэвшигч Д.Баярсайхан Санхүү менежмент эдийн засагч мэргэжилтэй, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн Санхүүгийн Удирдлагын Магистр, 1997 оноос  Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн, 2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн, 2016 оноос СЗХ-ны дэд даргаар тус  тус ажилласан байна. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
мэргэжлийн бас мэргэжлийн байгууллагадаа ажиллаж байгаа хүмүүсийг дэвшүүлэн томилох нь зөв. зөв шийдвэр гаргаж байна. амжилт хүсье.
2019-11-22
Иргэн:
МАН ын хулгайчид банкны ерөнхийлэгчид Увсын хүнийг Увсын хүнээр солиод бүх юм сайхан болно гэж том эндүүрч байх шив.. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй ээ....гэж...
2019-11-22
зөв жишиг тогтож байгаа юм байна даа амжилт хүсье ээ
2019-11-22