Моуриньо гурван жилийн гэрээ байгууллаа
11-22

Английн премьер лигийн “Тоттенхэм” клуб португал мэргэжилтэн Жозе Моуриньог багийнхаа шинэ дасгалжуулагчаар томилоод байгаа билээ.

 

Тэрбээр клубийн эзэн Даниэл Левитэй уулзсаны дараагаар гэрээнийх нь зарим зүйл заалтыг сэтгүүлчид ил болгоод эхэлжээ. “beIN Sports”-ын сэтгүүлч Танкреди Палмеригийн бичсэнээс үзэхэд Моуриньо жилдээ 15 сая фунт стерлингийн цалин хүртэх бөгөөд энэ нь өмнөх дасгалжуулагч Маурисио Почеттиногийнхыг даруй нугалах шахуу юм.

 

Английн “Челси”, “Манчестер Юнайтед”, Испанийн “Реал Мадрид”, Италийн “Интер”, Португалийн “Порту” зэрэг дандаа өндөр зэрэглэлийн багт ажиллаж, тэр бүрийд дээд түвшний цалин хангамж хүртэж явсан Моуриньогийн хувьд энэ нь гайхах зүйл биш. Хамгийн сүүлд “Манчестер Юнайтед”-д төдийлөн дорвитой амжилт үзүүлээгүй ч жилийн 16 сая орчим фунт стерлингийн цалинтай явжээ. “Тоттенхэм” клубт түүний ажиллах хугацааг 3 жилийн гэрээгээр байгуулсан байна.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин