Хаалттай хорих ангийн алба хаагчдын байранд гал гарчээ
11-22
Гэрэл зургийг MPA.mn

 

ШШГЕГ-ын харъяа 439 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагчдын байранд гал гарчээ.

 

Тодруулбал Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн /сумын төвөөс баруун хойд зүгт 56 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 60 км-т/ "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагчдын байр шатаж байна" гэсэн дуудлага 2019.1.21-ний өдрийн 05:55 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 60 км замыг туулан 07:08 цагт очиж, 12х24 метрийн хэмжээтэй 6 айлын нийтийн байр шатаж байсныг 45 минут ажиллаж галыг унтраасан байна. Гал унтраах ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 439 дүгээр хаалттай хорих ангийн 15 алба хаагч, 1 автомашин оролцжээ.

Shuud.mn
Сонин хачин