Далан центийн өглөг өгөөд 100 еврогоор торгуулжээ
11-22

Францын Тулуза хотын төмөр замын буудал дээр гуйлга гуйсан эмэгтэйд 70 евроцент өгсөн иргэнийг 100 еврогоор торгосон талаар  France 3 Occitanie радио мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэгэн эр тасалбарын машинаас зооснууд авах үед хүүхдээ дагуулсан эмэгтэй гуйлга гуйж явжээ. Энэ үед төмөр замын цагдаагийнхан ирж, гуйлга гуйх хориотой тул мөнгө өгч болохгүй хэмээн сануулсан ч өнөөх эр гуйлга гуйсан эмэгтэйд  70 евроцент өгсөн байна. 

 

Улмаар сануулсан ч журам зөрчсөн гэж үзэн түүнийг 100 еврогоор торгожээ. Торгуулсан эр энэ мөнгийг төлөхгүй, давж заалдана гэж өгүүлсэн байна. 

 

Дашрамд дуулгахад, Францын эрх баригчид одоогоос найман жилийн өмнө буюу 2011 онд аялал жуулчлалын бүсүүдэд гуйлга гуйхыг хориглосон юм. Энэ нь жуулчдыг гуйлга гуйх нэрийдлээр ихэвчлэн гэмт хэргийн бүлэглэлд багтан, дээрэм тонуул хийдэг хүмүүсээс хамгаалах зорилготой хэмээн мэдэгдэж байв. 

 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mongold juulchid irehees aidag gsn hulgai deerem guilga aluulahaas ni. iim huuli gargamaar yum
2019-11-22