ШУУД: СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилов

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Баярсайханыг СЗХ-ны даргаар томилох асуудлыг хэлэлцэв. Д.Баярсайханыг СЗХ-ны даргаар томилохыг байнгын хороо дэмжсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

 

-СЗХ-ны зүгээс банк бус санхүүгийн байгууллага, ХЗХ-той холбоотой маргаан их байдаг. Иргэд их хохирдог. Өмнөх удирдлагаас энэ асуудлаар зохицуулалт хийж, мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болох талаар ямар нэг арга хэмжээ аваагүй. Хэрвээ томилогдвол ямар арга хэмжээ авах вэ?

 

 

Нэр дэвшигч Д.Баяртсайхан: 

 

-ФАТФ-ын зөвлөмжид СЗХ-той холбоотой асуудал байсан. Мөн үнэт  чулуугаар бизнес эрхлэх асуудал ч орж байсан. 538 ББСБ, үнэт цаастай холбоотой 600 гаруй хуулийн этгээд байдаг. Сүүлийн жилүүдэд СЗХ-ны боловсон хүчин нэмэгдээгүй. Хэрвээ томилогдвол холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана. 

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: 

 

-Мэргэжлийн хүн томилогдож байгааг дэмжиж байна. Хувьцаат компаниудын төвлөрлийг алга болгох хэрэгтэй. Мөн Санхүүгийн үйлчилгээний тухай хуулийг боловсруулж байсан. Энэ хуулийг гаргах шаардлагатай. 

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

 

-СЗХ-ны даргаар нэр дэвшиж байгаа Д.Баярсайхан даргыг дэмжиж байна. Өнөөдөр Төрийн албаны тухай хууль батлагдсан нь мэргэжлийн хүмүүсийг томилох зөв хандлагыг бий болгож байгаа юм. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Д.Баярсайханыг СЗХ-ны даргаар томилохыг санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Д.Баярсайханыг СЗХ-ны даргаар томилов. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ