АМНАТ-ийн хуульд өөрчлөлт оруулах хуулийг баталлаа
2019-11-22 13:33

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. 

 

 

ҮХЦ-ийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашипг малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11. 47.5.12, 47.5.13 заалтууд хүчингүй болсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ.

 

Хуулийн төсөлд дээрх хоёр зохицуулалтыг нэмж тусгаснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим хангагдах бөгөөд борлуулалтын шатанд үйлдэх баримт, өмнөх шатанд ногдуулсан болон суутгуулсан төлбөрийн дүнг хасаж ногдуулах, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авахад төлбөр төлөгч суутгах, төлөх, тайлагнах үүргийг тодорхой болгож байгаа аж.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
үндэс:
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЯАСАН БЭ. ХУУЛИА ИНГЭЖ АМАРХАН ӨӨРЧИЛДӨГ УЛСАД БИЗНЭС ХӨГЖИХГҮЙ БАЙХ АРГАГҮЙЭЭ. ЗӨВХӨН НЭГ КОМПАНИД ЗОРИУЛЖ ХУУЛЬ БАТАЛДАГ УЛСАД ЯАЖ АМЬДРАХ ВЭ.
2019-11-22
ТМ:
Монопол байх зорилготой MCS компаний захиалгаар баталж байгаа хууль шүү. Бусад боловсруулах үйлдвэрүүдийг ашиггүй болгож дангаар ноёрхох санаархал. Засгийн газарт үнэгүй нүүрс өгсөн явдал бол энэн хуулийг гаргуулах төлбөр нь байсан байна.
2019-11-22
FBM:
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа боловсруулах үйлдвэрүүд үүд хаалгаа хаацгаа гэсэн үг дээ.Энэ хуулийг захиалагч нь Монголд монпол байх гэсэн санаархалтай МСS компани болно. Монопол ын эсрэг хуулийг зөрчиж байгаа тул дахин ҮХЦэцд өргөдөл гөргөх хэрэгтэй.
2019-11-22