Нэр төдийхөн “International school”-иуд
11-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд Олон улсын сургалттай ерөнхий боловсролын сургуулиудад хийгдсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

МХЕГ-ын БСХХ-ийн дарга М.Нямсүрэн "Олон улсын хөтөлбөртэй гэсэн боловч албан ёсны зөвшөөрөлгүй, ердийн болон гүнзгийрүүлсэн сургалттай байна" гэдгийг онцоллоо.

 

Шалгалтад хамрагдсан сургууль-10

 

  1. Ерөнхий боловсролын Орхон-Хасү сургууль
  2. Ерөнхий боловсролын Сакура сургууль
  3. Улаанбаатар-Элит олон улсын сургууль
  4. Ерөнхий боловсролын Жет сургууль
  5. Ерөнхий боловсролын Орчлон сургууль
  6. Ерөнхий боловсролын Сингапур скүүл оф монголиа сургууль
  7. Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль
  8. Ерөнхий боловсролын Бритиш сургууль
  9. Улаанбаатар дахь Америк  ерөнхий боловсролын сургууль
  10. Тэрэлж боардинг сургууль

 

Шалгалтаар илэрсэн зөрчил:

 

Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, нэршил, хэв шинжийн зөрчил:

 

1. Улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, сургалт явуулж байгаа байрлалын хаяг хоорондоо зөрүүтэй зөрчил илэрлээ. Мөн тусгай зөвшөөрлийн хэв шинжээс өөр сургалт явуулж байсан зөрчил нь бүртгэлийн тухай хууль, боловсролын тухай хуулийг зөрчиж байна. Тухайлбал: Жэт сурууль, Тэрэлж боардинг сургууль, Сакура, Сингапур скүүл оф монголиа.

 

2. Ердийн болон гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч сургууль танилцуулах гарын авлага, гадна байршуулсан хаяг, албан бичгийн хэвлэмэл хуудас нь олон улсын хөтөлбөртэй  эсхүл “international school” гэж нэрлэдэг. Тухайлбал: ерөнхий боловсролын Сакура сургууль Япон хүмүүжил, Америк хөтөлбөртэй, Сингапур скүүл оф монголиа сургууль Сингапурын хөтөлбөртэй, ерөнхий боловсролын Жэт сургууль Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант Улсын бага ангийн IPC, дунд ангийн IMYC хөтөлбөрүүдтэй, Тэрэлж боардинг сургууль англи хэл, математик, байгалийн ухааны хичээлээр Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх боловч албан ёсны зөвшөөрөлгүй;

 

3. Ерөнхий боловсролын Сакура, Жет, Сингапур скүүл оф монголиа, Улаанбаатар дахь Америк сургууль, ерөнхий боловсролын Бритиш сургуулиудын бүтэц нь “бага, дунд, ахлах”, сургалт явуулах чиглэл нь “бага, суурь, бүрэн дунд” гэж заасан боловч цэцэрлэг буюу бэлтгэл бүлэг хичээллэж байгаа нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.4.”Ерөнхий боловсролын сургуульд 6 настай хүүхдийг элсүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна.

 

Боловсролын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн баталгаажуулалт:

 

Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “14.6.”Олон улсын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэсэн заалтыг зөрчиж удирдах зөвлөлийн тэргүүн, сургуулийн захирал баталсан, зарим тохиолдолд баталгаажуулаагүй албажуулаагүй зөрчил илэрлээ. Сургалтын төлөвлөгөөнд заасан багш зохицуулах цагийг IPC, гадаад хэл, математик, IMYC, хятад хэл  судлахаар төлөвлөдөг. Мөн хүүхэд хөгжүүлэх дугуйлангууд, sтеам сургалт, англи хэлний цагийг үндсэн цагт оруулсан, эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээнд олон улсын сургалтын хөтөлбөрөөр хичээллэх тухай  тусгасан.

 

Багшлах боловсон хүчин:

 

1. Кембрижийн хөтөлбөрийн сургалтад хамрагдаагүй, багшийн мэргэжилгүй гадаад багш нарыг ажиллуулдаг.

 

 2. Шалгалтад хамрагдсан сургуулиудын багш нарын мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан хувьтай харьцуулж үзэхэд Улаанбаатар-Элит сургуулийн 15 хувь нь зэрэгтэй байхаас 13,7 хувь, Сингапур тусгай зөвшөөрөлд 54 хувь зэрэгтэй байхаас 21 хувь, Сакура мэргэжлийн зэрэгтэй багш 70 хувь байхаас 28,5 хувь, ерөнхий боловсролын Орхон Хасү сургуулийн багшийн 45 хувь мэргэжлийн зэрэгтэй байхаас 33 хувьтай байгаа нь  Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан үзүүлэлтийг тус тус зөрчиж байна.

 

Шалгалтад хамрагдсан сургуулийн удирдлага, дотоод хяналтын ажилтан, сургалтын менежерүүдэд кабинетийн гэрчилгээ авах, сургуулийн дотоод хяналтыг хүүхдийн аюулгүй байдал, эрсдэл үүсэхээс хамгаалахад чиглүүлж гадна орчин, дотоод орчин, анги танхимд хийх, технологийн хичээлийн багаж төхөөрөмжийг харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хандаж тоног төхөөрөмжийн гэрчилгээ авах, сурах бичиг дамжуулж ашиглаж байгаа тохиолдолд эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд эмч, дотоод хяналтын ажилтан хяналт тавьж байх, Бритиш сургуульд усан бассейнд холбогдох газраар баталгаажуулалт хийлгэх тухай зөвлөгөө өглөө.

 

Цаашид Боловсролын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.”Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавина.”гэсэн заалтын дагуу олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулиуд болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд хяналт тавих, Монгол Улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхтэй сургуулиудын мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй, үнэн зөв болгох, статистик мэдээнд оруулах шаардлагатай байна.

Shuud.mn
Сонин хачин
unen:
surgalt bol 00 yum bnalee.
2019-11-27
Зочин:
Энэ шалгалтаа боловсролын яамнаас эхлэвэл яасын, өнгөрсөн 30 жилд хуучин монгол, дани, кембридж энэ тэр гээд их олон систем нэвтрүүлж ирээдүй хоыч үе дээрээ үнэгүй туршилт хийв. Хувийн өмч рүү хуйлран дайралт өрнөж байнадаа
2019-11-27
Хувийн сургуулийн багш:
Энэ атаархуу хачин хачин юм бичдэг гарууд болчихоо яс юман дээр олигтой ч улсын сургууль байхгүй шүү яаж гүйж байж сайн нэртэй сургууль болдогийг харин ч мэднэ шүү боловсролын ачааг үүрэлцэж байгаа хувийн сургуулиудаа муулаад яахав дэ зах зээлийн хуулиар өрсөлдөөн байх естой явцдаа хөгжөөд явах нь яваад алга болох нь алга болох жамтай тэрнээс та нар мэдээд хувиараа хөрөнгөө гаргаад байгуулсан хувийн өмчийг буулгана болулна гэж юу байдагын битгий атаарх битгий монгол хүний арчаагүй зан гарга
2019-11-27
Зочин:
Хувийн сургуулийн багш аа, та хүүхдийн сургалт хүмүүжилд нь анхаарлаа ханд. Үнэндээ эцэг эхээс өндөр төлбөр авчихаад сургалтын амжиллт чанар нь улсын сургуулиас ч долоон дор. Монгол хэл уран зохиолын хичээлүүд дээр бас анхаармаар. Наад хүүхдүүд чинь бүгдээрээ Англи Америк Австрали Канадад амьдрахгүй л байх.
Бритиш сургуульд 300,000.000 шахам төгрөг төлж хүүхэддээ бага,дунд боловсрол олгож байгаа эцэг эхчүүдийг бурхан өршөөг...
2019-11-26
Зочин:
Төлж чадаж байна чамд түй чхамаагүй чи өөрөө л хоосон хоночихгүйг бод мал минь
Kkkkk:
Setgegd2l bichdej 10 orchim pizda bnaa. Yum l bol ard tumen, hujaa geed dairdag
2019-11-25
mun:
Mungutei hun munguuruu ch muumuuruu ch togloj bolno ardchilaliin huuli n ene . gevch ireeduigee bodoh n ertuntsiin huuli gedgiigmanai saidaas ehleed uhaarahgui l bn nom damjuulaj uzne gedeg chin mun l saidiin sedev .daanch ym oilgohgui mudak saidtai bolhoor ymar emch shalgagch bgaad yah ym nomiin huudast bgaa haldvariig ted dolooj uzeh ym uu?
2019-11-24
Монголд гадны сургалт байхгүй дээ. Орос 3 ыг эс тооцвол. Мөнгө хөөсөн нохойнуудыг татан буулгаж улсын мэдэлд авах хэрэгтэй. Бүх сургууль улсын мэдэлд байх ёстой. Хэн нэгнээс хамаарсан боловсрол гэж юу байх вэ дээ. Ингэж завхархаар өөр муу юм нь илүү хөнждөг жамтай.
2019-11-23
Nnnnn:
Yumtai baij bolohgui bolson niigem yumuu. Durlaad baival hoid so ruu tsagsachilj amidar l daa
Buriad:
Атаархуу шилэн хүзүү нь татсан мэдрэл вэ чи
!!!!!:
Ene buh Gadaad surguuliudiig TATAN buulgaa Ard tumen demjinee !!!
2019-11-22
Батаа:
Чи ард түмний нэр барих эрхгүй халамжийн тэтгэмж авагч биз дээ. Бусдаар тэжээлгэж байж өөрийгөа хичээ
Сүржин нэртэй даржин сургуулиуд, манай хүүхэд British School д явдаг аая, нөгөөх нь 7 буудалын сургуулиас ялгараад байх чанар агуулга юу ч байхгүй, гаднаа гяланцаг дотроо паланцагууд мөнгөөрөө тоглоол байхаас
2019-11-22
Батаа:
Чи 7 буудалд амьдарч байж хүүхдээ тэндээ явуулаа. Бусад нь хүүхдийнхээ төлөө чөлөөтэй байг. Атаархуу орк вэ
Гэрэл:
Дандаа залиллан шүү дээ.Баян харагдах өвчинд нэрвэгдсэн хүмүүсийг ашиглаж ийм нэр өгөөд л өндөр үнэ авч байгаа юм.Сургалт нь онцгойрох ялгагдах юм байхгүй,харин замын түгжрэл үүсгэхэд л нэмэр болж байгаа байх.
2019-11-22
Зочин:
Хахаха чи тэгээд л түгжрээд мангар мангар юм бодоод л атаархаад л яв да хөнжилгүй новш минь