Загварын ертөнцийн ирээдүй буюу худалдан авч болох ч өмсөж болохгүй хувцас
2019-11-25

 

Америкийн Сан-Франциско хотын нэгэн хамгаалалтын компанийн гүйцэтгэх захирал Ричард Ма эхнэртээ даашинз авч өгөхөөр 9500 ам.доллар зарцуулжээ. Мэдээж асар үнэтэй даашинзнууд олон бий, гэхдээ Ричардын авсан даашинз үнэндээ бодит байдал дээр байдаггүй. Ийм зүйл байж болох эсэх талаар, мөн виртуаль хувцасны талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Ричардын эхнэр Мэри Ренд зориулсан виртуаль даашинзыг тоон системээр хувцас бүтээдэг Голландын нэгэн стартап бүтээсэн гэнэ. 

 

Мэри энэ хувцасыг шууд өмсөх боломжгүй, харин олон нийтийн сүлжээгээр гангарч болох аж. "Энэ мэдээж маш үнэтэй л дээ, гэхдээ нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалт болж байгаа юм " хэмээн Ричард ярьжээ.

 

Түүний өгүүлснээр, тэр эхнэрийнхээ хамтаар ихэвчлэн үнэтэй хувцас худалдан авдаг гэнэ. Харин энэ удаад авсан даашинз нь алс хэтдээ үнэд хүрнэ гэж үзсний улмаас худалдан авахаар шийдсэн гэж ярьжээ.

 

"Арван жилийн дараа бүгд л дижитал хувцас "өмсөнө". Энэ бол гайхалтай бэлэг, энэ бол цаг хугацааны билэг тэмдэг" хэмээн Ричард ярьжээ.

 

Түүний бэлэглэсэн даашинзыг эхнэр нь "өмсөн" Фейсбүүк хуудсандаа зургаа оруулжээ. 

 

Дижитал хувцасны коллекц

 

Өмсөж болохгүй хувцасны зах зээл хэдийнэ олонд танигдаж эхэлжээ. Өнгөрсөн сард Скандинавын нэгэн фирм дижитал хувцасны коллекц гаргасан байна. Коллекцйн үнэ 11 доллараас эхэлж байсан бөгөөд сарын дараа бүгд зарагдаж дууссан гэнэ.

 

"Онолын хувьд байх боломжгүй учраас бид ийм хувцсыг бүгдийг нь "зарчихсан" гэдэг нь бага зэрэг тэнэг сонсогдож байгаа байх л даа. Дижитал коллекцтэй ажиллаж байх үед хүссэн хэмжээгээрээ хувцас гаргаж болно. Харин бид тэдгээрийг онцгой байлгах үүднээс тоог нь хязгаарлахаар шийдсэн" хэмээн компанийн захирал Ронни Микалсен ВВС-д ярьжээ. 

 

Түүний өгүүлснээр дижитал технологийг ашигласнаар загвар зохион бүтээгчид илүү сонирхолтой, өвөрмөц хувцас бүтээх боломжтой болдог гэнэ.

 

"Та мэдээж ердийн нэг цагаан футболканы дижитал хувилбарыг худалдаж авахгүй л байх байсан, тийм үү? Энэ төрлийн хувцас эгэл бус, бодит байдал дээр та өмсөж зүрхлэхгүй байх байсан эсвэл мөнгө хүрэхээргүй ч юм уу, тийм өвөрмөц байх ёстой" хэмээн Микалсен ярьсан байна.

 

 


Скандинавын энэ фирм жинхэнэ хувцасны коллекцийнхаа сурталчилага болгон дижитал коллекц гаргажээ. Гэхдээ энэ нь бие даасан жанр бөгөөд оны эцэс гэхэд дижитал хувцасны хоёр дахь коллекцоо гаргахаар зэхэж байгаа гэнэ. 

 

Харин дээр өгүүлсэн 9500 долларын үнэтэй даашинз зарсан Голландын стартап сар болгон сайт дээрээ үнэгүй дижитал хувцас байрлуулдаг бөгөөд гэхдээ хэрэглэгчид үүнийг ашиглан, гэрэл зураг дээрээ тааруулан "өмсгөхийн" тулд программ хангамж, тусгай дадал шаардлагатай гэнэ.

 

Эндээс үзэхэд дижитал загвар одоогоор нэг их алдаршихгүй нь ойлгомжтой, харин энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөр аргаар мөнгө олох шаардлагатай болно.

 

"Бид брэндүүд болон худалдааныхантай хамтран тэдний маркетингийг хийж өгдөг бөгөөд дижитал загварын хэлийг ашиглан контент бүтээдэг" хэмээн Голландын фирмийн үүсгэн байгуулагч Керри Мерфи ярьжээ.

 

Чухам ямар хүмүүс ийм загварыг худалдан авдаг нь тодорхойгүй гэхдээ Скандинавын компани байгуулагдснаасаа хойш 200-250 дижитал хувцас борлуулжээ. 

 

"Дижитал хувцас загварын бизнесийн хөгжлийн ирээдүйн згварчлалын чухал хэсэг болно. Энэ нь бусдыг орлохгүй ч загварын чухал хэсэг болох юм" хэмээн Лондонгийн загварын коллежийн Загварын инновацийн агентлагийн тэргүүн Мэттью Дринкуотер ярьжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ooroo saihan bish bol yu ch omsood saihan haragddaggui . yasan ontsgui biytei muuhai tsaraitai yum be l gej boddog
2019-11-26
facebook deeree yanz buriin iim huvtsastai zurgaa oruulj boloh n baina
2019-11-26