Хонконг: Ардчилагчид Хятадыг баримтлагчдыг "бут цохив"
2019-11-25

 

Хонконгийн сонгогчид санал өгөхийн тулд урт дараалалд хэдэн цаг зогсжээ

 

Ням гаригт болж өнгөрсөн Хонконгийн тойргийн зөвлөлүүдийн сонгуульд сөрөг хүчний хөдөлгөөн болон намуудаас нэр дэвшигчид хэний ч төсөөлөөгүй үр дүн харуулсан талаар ВВС агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сонгуулийн урьдчилсан дүнгээр автономт бүсийн парламентын батлагдсан 241 суудлаас 201 суудлыг сөрөг хүчин авсан бол Бээжингийн бодлогыг дэмжигчид ердөө 28 суудал авсан байна. 

 

Олныг хамарсан эсэргүүцлийн давалгааны үеэр явагдсан сонгуулийн ирц 71 хувьтай буюу 2,9 хүн санал өгсөн байна. Харин 2015 онд болсон сонгуулийн ирц 47 хувьтай байжээ.

 

Энэ удаагийн сонгууль нь Бээжингийн томилгооны Кэрри Ламын захиргааны өмнө тулгарсан том сорилт боллоо гэж ажиглагчид үзэж байна.

 

Ням гаригт болж өнгөрсөн сонгуульд олон жил улс төрд зүтгэсэн туршлагатай улс төрчдөөс гадна эсэргүүцлийн давалгаагаар нэртэй болсон улс төрчид ч өрсөлджээ.

 

Тухайлбал, Хонконгийн цагдааг дэмжин, жагсагчдыг хүч хэрэглэн тараахыг уриалж байсан, Бээжингийн бодлогыг дэмжигч улс төрч Жуниус Хо энэ сонгуулиар дэмжлэг авч чадсангүй.

 

Харин эсэргүүцлийн хөдөлгөөний зохион байгуулагчдын нэг, Хүний эрхийн төлөөх иргэний фронтын тэргүүн Жимми Шам анх удаагаа нэр дэвшээд парламентад сонгогджээ.

 

Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний гол нүүр царайнуудын нэг болсон, 2014 оны Шүхэрт хувьсгалын удирдагчдын нэг  23 настай Жошуа Вонгийг сонгуульд оролцох эрхийг нь өнгөрсөн сарын сүүлээр хассан юм. Гэхдээ түүний оронд нэр дэвшсэн Жимми Шам ийнхүү парламентын төлөөлөлд багтжээ. 

 

 

Хонконгийн эсэргүүцэл эдийн засгийг СҮЙРҮҮЛЛЭЭ

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
enhmanlai:
temtsej chaddag ard tumen yma mundag blaa
2019-11-27
Zochin:
Gaihaltai.bid bas ardchilsan zasaglaltai Mongol uls.
2019-11-26
Zochin:
ardchilal l gene yavj yavj yu yum! odoo oorsdiin baigaa tsaraigaa har gadnii ulsuudiig har ter hun torolhtonii hotsrogdson arga boloh n il bolson. Hamgiin teneg zasaglal- ardchilal grj Cherchil gegch heljee.
2019-11-25
"ЫУт цохив- ч нэх шиг. Дэндүү ёргто үг хэллэг хэрэглэх юм.
2019-11-25