90-ээд оны EвроХит дуучин “Dr Alban”, “Haddaway” нар Монголд ирлээ
2019-11-25

Орчин үеийн хөгжмийн эхлэлийг тавьсан гэгддэг Евроденс чиглэлийн алдарт дуучид “Dr Alban”, “Haddaway” нар өнөө өглөө МИАТ-ын Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирлээ. Тэд өнөө орой 7 цагаас Crocus Event Hall-д болох “Back to the“80`90s Dicso Crocus”  хөтөлбөрийн хүрээнд  “It`s my Life”, “Let the beat go on”, “Look who`s talking” зэрэг дэлхий нийтэд танигдсан супер хит уран бүтээлүүдээрээ нэгэн үдшийг монголчуудтайгаа өнгөрөөхөөр ирсэн нь энэ аж.

 


Зочид маань ирээд “Улаанбаатар хотыг утаагүй, цэлмэг тэнгэртэй болсон байна” хэмээн уулга алдсан гэнэ шүү. Мөн тоглолтоо тэсэн ядан хүлээж байгаа монголчууддаа хандан “Хамтдаа нэгэн үдшийг дурсамжаараа аялаж, хэзээ ч мартагдашгүй дискодож өнгөөрөөцгөөе” гэж дамжуулсан байна.


Тоглолтын маргааш буюу XI/ 26-нд Улс тунхагласны баяр, XI/27-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа учраас удаан уулзаагүй анги хамт олон, найз нөхдөөрөө нэгэн үдшийг өнгөрөөн давхар баяраа тэмдэглэх ч боломжтой гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.


Тасалбарыг: www.ticket.mn, Crocus Event Hall -оос 77110101,80044411,80881809 утсаар холбогдон авах боломжтой.

Shuud.mn
Сонин хачин